x

Спортын салбарынхан зөвлөлдөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимт бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Монгол Улс олимпийн наадмаас анхны медалиа хүртээд 50 жил, олимпийн аваргатай болоод 10 жил болж байна. Цаашид олимт оролцох тамирчдын тоог нэмэгдүүлэх, улмаар тамирчдын амжилтыг сайжруулан медалийн тоог нэмэгдүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр энэхүү зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа юм. Иргэн бүрийг биеийн тамир, спортоор хичээлллэхийг дэмжих зорилгоор цаашид спорт клубуудээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх ажлыг эхлүүлэхээр эрхзүйн орчныг нь бүрдүүлээд байгаа юм.

“Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Засгийн газраас олимпийн медальт тамирчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж, олимпийн анхны медальт дөрвөн тамирчинд олимпийн дурсгалын мөнгөн зоос, гарын бэлэг гардуулсан юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпт бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн "Спорт ба хөгжил" Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө

Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа

Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс үндэстэний эв нэгдэл, нийгмийн эерэг харилцааг дэмжих хэрэглүүр, улсын орны бүтээн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж биеийн тамир, спортын салбарын бодлого, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг болоод байна.

Биеийн тамир, спорт нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхээс гадна өсвөр үе, залуучуудыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, эх орноороо бахархдаг бие хүн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой.

Энэ 2018 он Монгол хүн  Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил юм.

Энэ цаг мөчид Аргентиний Буонес Айрис хотноо зохиогдож буй Залуучуудын зуны Олимпийн наадам, Индонезийн Жакарта хотноо зохиогдож буй Азийн Паралимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, медалийн буухиаг үргэлжлүүлж байгаад бахархахгүй байхын аргагүй юм. ­

Энэ дашрамд, Олимп, дэлхий, олон улсын тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэр алдрыг Дэлхийд дуурсгадаг Тамирчид, Дасгалжуулагчид болон арын албанд үеийн үед хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг биеийн тамир, спортын салбарынхан Та бүгддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярыг хүргэе.

Монголын ард түмэн Та бүгдээрээ бахархаж, Та бүгддээ баярлаж байдаг гэдэгийг цохон тэмдэглэхэд таатай байна. 

Та бүгд өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ алдаршуулан дурсаж, өнөөдрийн амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хөгжлийн бодлого, чиглэлээ тодорхойлохоор Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Үндэсний спортын өв соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадам зохион байгуулах тогтолцоог сайжруулах, салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,тамирчид дасгалжуулагчдын нийгмийн хамгааллынтогтолцоог бэхжүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.

Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу Биеийн тамир, спортын салбар анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсан.

Энэ жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэдийн спортын наадам”-ыг анх удаа спортын 5 төрлөөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Цаашид Иргэдийн спортын наадмын үр дүнд тулгуурлан хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

Шинэчлэн батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.

Иймд холбогдох яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Мөн ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубд хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно.

Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм.

Энд цугласан Та бид бүгд Эх орныхоо нэрийн өмнөөс Дэлхийд өрсөлдөх сайн тамирчдыг бэлтгэх, ард иргэдээ чийрэгжүүлэн эрүүл мэндийг нь хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс.

Та бүгд энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж чадна гэдэг миний бүрэн итгэж байна.

Түүнчлэн хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэдэг болгох зорилгоор төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилтан, албан хаагчдынхаа дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг энэхүү зөвлөгөөний индрээс Та бүгддээ уриалж байна.

Үүгээр “СПОРТ БА ХӨГЖИЛ” Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн нээснийг мэдэгдэе.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.7)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 53 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 15 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top