x

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтын үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп, “Өвөрмонголын эрчим хүч” ХХК-ийн ерөнхий захирал Ван Вэй Гуан нарыг хүлээн авч уулзлаа.

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү хоёр орны бизнес эрхлэгчдийг холбосон уулзалтыг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтад сэргээгдэх эрчим хүчний олон компанийн төлөөлөл ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. ӨМӨЗО нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч, нүүрсийг байгалийн хий болгох технологийг хөгжүүлж, нарны болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийж байна. Цаашид хилийн боомтыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой нэмэгдүүлэх хангалттай нөөц бий хэмээн тодотгоод, Монгол Улсын Засгийн газрын бодлого сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгааг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Эрчим хүчний сэргэлт багтаж, Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхээр тусгасныг дурдаад Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд 350 гаруй бизнес эрхлэгч оролцсон форумыг 6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэх хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Цаашид ажил хэрэгч уулзалтуудыг гол сонирхсон салбаруудад үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна 23 цаг 27 мин Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна 23 цаг 34 мин Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 2025-07-10 Монгол-Японы харилцаа1990-1998 2025-07-10 Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 2025-07-10 УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025-07-10 Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 2025-07-10 Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 2025-07-10 Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 2025-07-10 Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025-07-10 Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 2025-07-10 Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2025-07-10 Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025-07-09 Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 2025-07-09 Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025-07-09 Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 2025-07-09 Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 2025-07-09 Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 2025-07-09 ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 2025-07-09 УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 2025-07-09
Top