x

Голомт банк PCAF аргачлалд нэгдэж, хүлэмжийн хийн тооцооллын туршлагаасаа хуваалцлаа

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын ногоон санхүүгийн манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” энэ оны 6-р сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус цуврал арга хэмжээнд Голомт банкны зүгээс Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой (MSFA) болон Санхүүгийн тогтвортой байдлын институт (IFS) зэрэг байгууллагуудтай хамтран “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага ба Хүлэмжийн хийн тооцоолол хийх” сургалтыг орсон юм. Сургалтаар PCAF аргачлалын дагуу хэрхэн хүлэмжийн хийг тооцоолон уур амьсгалын эрсдэлээ удирдан хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцсан бөгөөд Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн орнууд, санхүүгийн байгууллагын төлөөллүүд болон зохицуулагч байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй хүн уг сургалтад идэвхтэй оролцсон юм.

“Олон улсын ил тод байдлын тайлагнал ба дотоодын зах зээл дээрх үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като оролцон “Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөө тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэмжиж тайлагнах нь ногоон угаалтаас /Green washing/ сэргийлэх, байгаль орчин нийгмийн эрсдэлээ удирдахад чухал хөшүүрэг болно” хэмээн онцоллоо.

Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, Үндэсний зорилтот хувь нэмэр, Хариуцлагатай банкны зарчмуудыг хэрхэн үйл ажиллагаандаа уялдуулан ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм. НҮБ-ын Хариуцлагатай Банкны Зарчмуудыг үндэслэгч банкнуудын нэгдсэн “PRB 2030 Core Group” ажлын хэсгийг Голомт банк манлайлан ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд НҮБ-ын Байгаль орчин санхүүгийн санаачилгаас гаргасан Банкны салбарын зээлийн багц дахь Нөлөөллийн Шинжилгээний аргачлалыг (Portfolio Impact Analysis Tool for Bank) ашиглан зээлийн багцынхаа хувьд байгаль орчинд нөлөөлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлоод байна.

Голомт банк ус болон уур амьсгалын нөлөөллийг хамгийн өндөр нөлөөлөлтэй салбар хэмээн тодорхойлсноор дотооддоо дата санг үүсгэж өөрсдийн стратегид нийцсэн зорилтуудыг тавин ажиллаж байна.

Голомт банк уур амьсгалын эрсдэлийн удирдлагадаа анхааран ажиллаж, Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлд (PCAF) Монгол Улсаас албан ёсоор анхлан нэгдсэн гурав дахь байгууллага бөгөөд дэлхийн 400 гаруй санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлийн (PCAF) боловсруулсан аргачлалыг ашиглан банк өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрс хүчлийн хийг бууруулахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top