x

Х.Цогтбаатар: Энэ жил урьд өмнө нь олдож байгаагүй үлэг гүрвэлийн олдворууд олдсон

Монголын Шинжлэх Ухааны Академи Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас энэ жил олдсон үлэг гүрвэлийн олдворуудын талаар тодрууллаа.

-Энэ жил палеонтологийн хүрээлэнгээс хийсэн хээрийн судалгааны ажил дууссан гэж сонслоо.

-2018 оны хээрийн судалгааны ажил саяхан дууслаа. Ер нь хээрийн судалгааны ажил нь байгаль, цаг уураас шалтгаалаад зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

Палеонтологийн хээрийн судалгааны ажил нь тусгай зөвшөөрлөөр хийгддэг. Хэн дуртай нь очоод үлэг гүрвэлийн яс хайгаад байж болохгүй. Энэ жил манай хүрээлэнд 10 гаруй зөвшөөрөл олгож,тэдгээрээс Японы хоёр их сургуультай хамтарсан экспедицийн хээрийн судалгаагаар үлэг гүрвэлийн урьд өмнө нь олдож байгаагүй, сонирхолтой олдворуудыг Монгол орноос олж тогтоосон.

-Олдворуудаас сорчлон дурдвал?

-Энэ жил говийн баруун хэсэгт хийгдсэн Японы Окаямагийн шинжлэх ухааны их сургуультай хамтарсан экспедицээс олдсон олдворууд дунд "зауропод" гэх өвсөн идэшт аварга үлэг гүрвэлийн яс олдсон. Уг олдворд ургамал идэшт аварга үлэг гүрвэлийн аарцагны яс, хойд хөл, сүүлний хэсэг, нурууны үенүүд хадгалагдсан байсан. Энэ нь Монголоос олдож байсан энэ төрлийн үлэг гүрвэлүүдтэй харьцуулбал хэмжээгээрээ их том байсан.

Түүнчлэн, энэ олдворд зөвхөн зауропод гэх нэг үлэг гүрвэлийн яс булагдаж дарагдан хадгалагдчихсан байгаагүй. Түүнтэй цуг, бидний сайн мэдэх "тарбозавр батаар"-ын жижгэвтэр амьтны яс доод талд нь хадгалагдсан байсан.

Мөн яг энэ олдворт газраас аварга том өвсөн идэшт нугасан хушуут үлэг гүрвэл "Завролоф"-ын чулуужсан мөр олдсон. Эртний амьтны мөр олдох нь палеонтологийн шинжлэх ухаанд маш чухал байдаг. Учир нь тухайн амьтны мөрнөөс ясан биенээс нь судалж мэдэж болохгүй зүйлийг олж мэдэх боломжтой байдаг. Тиймээс энэ экспедицийн ажлын үр дүн маш сонирхолтой болсон.

-Нөгөө экспедиц нь хаана хийгдсэн бэ? Сонирхолтой зүйл илэрсэн үү?

-Говийн зүүн талд хийгдсэн экспедицийг Хоккайдогийн их сургуультай хамтарч хийсэн. Энэ судалгаагаар бид мөн урьд өмнө олдож байгаагүй, сонирхолтой хэлхээтэй олдворыг олсон. Энэ нь маш урт, хурц хумстай (20 гаруй см), урд мөч нь хэлхээтэй, хойд хоёр хөлөөрөө явдаг махан идэшт үлэг гүрвэлийн яс юм.

Бидний үзэж байгаагаар урьд өмнө нь Монголын газар нутгаас ийм төрлийн махан идэштийн олдвор олдож байгаагүй. Гэхдээ Монголоос анх удаа олдож байгаа ч, дэлхий дээр энэ төрлийн махан идэштийн ижил төстэй олдворууд олдож байсан эсэхийг бид судалгааныхаа явцад тогтооно.

Хэрвээ өмнө нь дэлхий дээр олдож байснаас өөр байх юм бол энэ нь шинэ төрөл зүйл болж Монголын үлэг гүрвэлийн төрөл зүйлийн тоо нэмэгдэнэ гэсэн үг юм.

Үүнээс гадна National Geographic-т бид төсөл бичиж, судалгаа явуулах тэтгэлэг олж, хээрийн судалгааг явуулсан. Энэ хээрийн судалгаагаар мөн урьд өмнө нь дэлхий дээр олдож байгаагүй олдворыг олсон. Энэ нь нэг дор олноороо хадгалагдсан үлэг гүрвэлүүдийн яс байсан. Газар дээрх илрүүлэлтээр тоолоход тэнд 9-10 махан идэшт жижиг үлэг гүрвэлүүд бөөнөөрөө хадгалагдсан байв. Ийм байдлаар үлэг гүрвэлийн олдвор олдож байсан тохиолдол дэлхий дээр байхгүй.

Эдгээр сонирхолтой олдворуудыг лабораторийн нөхцөлд хадгалагдсан чулуулгаас нь салгах техник боловсруулалт хийх дараагийн шатны ажлыг хийхээр бэлтгэж байна. Түүний дараа нарийвчлан судлах ажил үргэлжилнэ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 27 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 49 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 58 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 6 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 18 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 27 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 30 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 34 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 13 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top