x

Цасан шуурганд төөрсөн зургаан иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өчигдөр 06:00 цагаас эхлэн Хэнтий аймгийн нутгаар, 11:00 цагаас эхлэн Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, мөн Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд 26, нийт 27 хүн малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газруудад ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу эрэн хайх, аврах бүлгүүд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 18:00 цагийн байдлаар 6 хүнийг эсэн мэнд олсон байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин маш хязгаарлагдмал байгаа нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учруулж байна.

Түүнчлэн өчигдөр 17:30 цагийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд амины орон сууцны 1 байшингийн дээвэр, Сүхбаатар аймагт 7 байшин, 1 цэцэрлэгийн дээвэр хууларч, Түмэнцогт сум дахь холбооны цамхгийн антен унасан гэсэн мэдээлэл ирүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2 цаг 4 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 4 цаг 3 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 4 цаг 24 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 4 цаг 35 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 4 цаг 40 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 4 цаг 42 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 4 цаг 52 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 4 цаг 56 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 5 цаг 42 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 5 цаг 46 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 6 цаг 0 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 4 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 19 цаг 32 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 19 цаг 42 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 20 цаг 40 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 22 цаг 44 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 50 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 22 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 23 цаг 2 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 23 цаг 6 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top