x

Галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.  Өнгөрсөн өдрүүдэд хувийн өмчид гарсан галын дуудлага хамгийн их байжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн Их-Усын 6 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиходиргэн Ц-ын 3х10 метрийн хэмжээтэй малын саравч хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 5 метрийн урттай хашаа, 2х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 43 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.           

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Шийрийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Х-ын өвөлжөөнд малын бууц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.        

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “4 дүгээр бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  37 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын өвөлжөөнд малын бууц шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 49 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 0.5 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваа хэсгийн 12 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн  22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна. 

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 44 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 5 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 15 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 23 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 35 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 43 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 47 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 51 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 55 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 30 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top