x

Түймэр унтраахаар ажиллаж байсан хил хамгаалахын найман алба хаагч түлэгджээ

2023 оны тавдугаар сарын 1-н буюу өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 20 орчим айлын гэр, 28 хашаа саравч, гурван машин өртөөд байна. 

Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин "Түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн 200 гаруй алба хаагч 200 гаруй машинтайгаар унтраахаар ажиллаж байна. 

Чойбалсан суманд гарсан түймэр Дорнод аймгийн Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар тархжээ.

УОК-ын шийдвэрээр хурандаа н.Нямбаяраар ахлуулсан ГССҮТ-ийн дөрвөн эмч, Хил хамгаалах ерөнхий газрын эрүүл мэндийн албаны даргаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг яг одоо түймрийн голомт руу нисэх гэж байна.

Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа хил хамгаалах байгууллагын найман алба хаагч түлэгдэж, гэмтсэн" гэв.

Харин ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд "Түймэрт өртсөн айл гэрт тусламжийн 25 гэрийг олгохоор болсон. Экологийн цагдаагийн албанаас түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэв.

Хаврын хуурайшилттай үед иргэд аялал болон ажлаар хөдөө орон нутагт зорчихдоо ой хээрийн түймэр гарахаас болгоомжлохыг зөвлөж байна. 

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.163)
    солиотой юм бичэх юм гал унтраах гэж л байгаа юм бол тийм юм гарч л таарна ш дээ эргүү мал вэ
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 15 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 22 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 30 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 44 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 49 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 57 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 1 цаг 6 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 1 цаг 12 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 2 цаг 2 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 3 цаг 11 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 5 цаг 10 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 5 цаг 31 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 5 цаг 42 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 5 цаг 47 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 5 цаг 49 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 5 цаг 59 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 6 цаг 3 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 6 цаг 49 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 6 цаг 53 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 7 цаг 7 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top