x

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай уулнаас бууж ирэн удаа дараа мал барьж иджээ

Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарчээ.

Байгаль орчин ачлал жуулчлалын яамнаас ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ​ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ​БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд  хандах;

  • Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;

  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;

  •  Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;

  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;

  • Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;

  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;

  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;

  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;

  • Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах;

  • Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараахыг зөвлөжээ.

Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийг бууруулж, тохижуулна саяхан Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа 1 мин Дэлхийн хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн тойм 2 мин "Илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан сурагчидтай уулзлаа 2 мин АНУ Ойрх Дорнод руу цэрэг илгээж, Иран хуурай замын тулаанд бэлэн гэдгээ мэдэгдлээ 3 мин Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн боллоо 4 мин Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ 5 мин Г.Ариунболор: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д хадгалагддаг атал нам шийдэж, парламент баталдаг боллоо 39 мин Ирэх сарын 2-нд хүчтэй шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ 3 цаг 1 мин Иранд интернетийн хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байна 3 цаг 1 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурна 3 цаг 2 мин 108 хүүхдийн тусламжийн төвд нэг долоо хоногт 1677 дуудлага иржээ 3 цаг 3 мин Э.Цэндбаатарын тулаан цуцлагдаж, WBC аваргын бүсний төлөө тулалдахаар боллоо 3 цаг 5 мин Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум”-ыг амжилттай зохион байгууллаа 4 цаг 24 мин Италийн музейгээс алдарт зураачдын гурван бүтээл хулгайд алдагджээ 4 цаг 35 мин Балбын Ерөнхий сайд асан К.П.Шарма Олиг баривчилжээ 4 цаг 36 мин Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо 4 цаг 37 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг санхүүжүүлэх нийслэлийн бондын арилжаа эхэллээ 4 цаг 38 мин Хөгжлийн банкны хэргээр 861 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ 4 цаг 39 мин УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 6 цаг 49 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан...
Top