x

Булганы Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр(сууц), 16 хашаа(саравч), нэг автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.

Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн, Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Чойбалсан, Гурванзагал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан цагаан суманд нийт есөн удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Бүртгэгдсэн түймрийг унтраахаар  давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн иргэд зэрэг нийт 830 гаруй хүн, 90 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:

  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах

  • Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 16 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 23 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 31 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 45 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 50 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 58 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 1 цаг 7 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 1 цаг 13 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 2 цаг 3 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 3 цаг 12 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 5 цаг 11 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 5 цаг 32 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 5 цаг 43 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 5 цаг 48 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 5 цаг 50 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 6 цаг 0 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 6 цаг 4 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 6 цаг 50 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 6 цаг 54 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 7 цаг 8 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top