x

Ихэнхи гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 85-15 см байгаа нь Хатгал тосгон орчимд энэ үеийн олон жилийн дунджийн орчим, Ханх сум орчимд 10 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүд ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-120 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байна.

Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 50 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.

Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-25 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.

Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.

Анхааруулга: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж,  мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 28 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 4 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 51 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 13 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 22 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 31 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 42 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 51 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 54 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 59 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 37 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top