x

Байт харваан олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдад баяр хүргэлээ

“Дайчин чанар-тэсвэрийн талбар”-360 талбайд Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, багш дасгалжуулагчидтай уулзан баяр хүргэж, урамшууллаа.

Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотноо 9 дүгээр сарын 25-29-нд болсон "Олон улсын хүүхдийн наадам"-ын хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн тамирчин Т.Абылай мөнгө, охидын багийн тэмцээнд "Нийслэл Өргөө" клубын тамирчин М.Золзаяа, "Нийслэл Өргөө" клубын тамирчин Б.Баясгалан, Төв аймгийн тамирчин О.Анужин  нар хүрэл медаль, холимог багийн тэмцээнд Төв аймгийн тамирчин О.Анужин Буриадын тамирчинтай баг болон харваж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилттай ирсэн юм. Багийн дасгалжуулагчаар Ж.Отгон, Ө.Цэрэнмядаг, шүүгчээр багийн ахлагч Б.Цэцгээ ажиллажээ.

2018 оны 9 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд Малайзь улсын Пенан хотноо болсон Ази Номхон далайн орнуудын Ахмад мастеруудын наадамд байт харвааны төрлөөр оролцсон тамирчид мөн л өндөр амжилт үзүүлсэн байна. Эрэгтэйчүүдээс СМ Б.Ганзориг, СМ Ж.Дашдорж нар мөнгөн медаль, СМ Б.Лхагвасүрэн хүрэл медаль, эмэгтэйчүүдээс ОУХМ Ш.Бямбасүрэн алт, Х.Отгонтуяа мөнгө, СМ П.Оюунцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Дасгалжуулагчаар Добу Мэргэн клубын дасгалжуулагч Б.Золбоо, багийн ахлагчаар Ш.Оюунчимэг нар баг тамирчдаа удирдан оролцжээ. Тус наадам спортын 22 төрлөөр зохион байгуулагдаж, Монгол улсаас 130 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцсон байна. Ахмадын Зөвлөлийн дарга Н.Бямбасүрэн тэмцээнд тамирчид, дасгалжуулагчдаа амжилттай бэлтгэснийг энд онцлон дурдая.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байт харвааны олон улсын стандартын талбай баригдсанаас хойш олон хүн нас, хүйс харгалздаггүй, эрүүл агаарт хичээллэх боломжтой энэ спортыг сонирхох нь олширсон юм. Тус талбайд байт харвааны холбооны удирдлагууд, багш дасгалжуулагч, тамирчид байт харваагаар хичээллэхийг хүссэн хүн бүрт хичээл заах юм байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 53 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 15 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top