x

Хүүхэд оюуны чадамжаа ааваасаа биш, ээжээсээ өвлөдөг

Хүмүүс бид хүүхэд эцэг, эхийнхээ генийг хоёуланг нь авч төрдөг хэмээн боддог. Энэ нь ч шинжлэх ухаанаар аль хэдийнэ батлагдсан зүйл. Тиймээс ч “Энэний аав нь толгой сайтай учраас хүүхэд нь яг дуурайж л дээ” гэхчлэн ярьцгаадаг шүү дээ.

Гэвч хамгийн сүүлийн үеийн судалгаагаар таны хүүхэд өөрийн оюун ухааны чадамжийг ааваасаа биш, харин ээжээсээ өвлөж төрдөг болохыг баталжээ. Судалгааг хийсэн эрдэмтэд яагаад заавал ээжээсээ вэ гэдэг асуултанд дараахь байдлаар хариулж байна.

Хүнд Х хромсом гэж бий. Энэ хромсомын тусламжтайгаар таны генд агуулагдаж буй олон зүйлс, тухайлбал үсний өнгө, царай төрх, янз бүрийн өвчин зэрэг нь хүүхдэд тань удамшдаг.

Тэгвэл энэ Х хромсом эмэгтэй хүнд хоёр, харин эрэгтэй хүнд ганцхан байдаг. Чухам энэ шалтггааны улмаас таны хүүхдийн оюун ухааны чадамж аавынхаа биш, харин ээжийнхээ талыг дагаж удамшдаг гэнэ.

Эрдэмтэд “жижгэрсэн ген”, “ялгарсан ген” гэхчлэн нэрлэдэг цөөн тооны тусдаа ген хүний биед байдаг бөгөөд энэ ген эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс арай илүү олон тоогоор хадгалагддаг. Тэгвэл ээжид агуулагддаг эдгээр “жижгэрсэн ген” нь өөрийн оюуны чадамжийг хүүхэддээ удамшуулахад голлох нөлөөг үзүүлдэг байна.

Шинжлэх ухаанд шинэ нээлт гэж хэлж болох уг судалгааг хийхийн тулд эрдэмтэд хүний биетэй хамгийн төстэй тогтолцоотой амьтан болох хулгана дээр туршилт хийжээ. Ингэхдээ эмэгчин хулгануудыг эр хулгануудтай эвцэлдүүлэн үр тогтоож, улмаар ажиглалт хийх аргыг хэрэглэсэн аж.

Үр дүнд нь эхийнхээ генийг өвлөн авч төрсөн бяцхан хулганууд том тархитай мөртлөө жижиг биетэй төрсөн бол эцгийнхээ генийг хүлээж авч төрсөн хулганууд том биетэй атлаа жижигхэн тархитай төрсөн байна.

Мөн уг судалгааг хийсэн эрдэмтэд тухайн хүүхдийн арьсны өнгө, ирээдүйд эзэмших боловсрол, нийгэмд ямар байр суурь эзэлсэн хүн болох зэрэг хүчин зүйлүүд нь оюуны чадамжийн нэгэн адил эцгийнхээ биш, харин эхийнхээ талыг дагаж удамшдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

tusgal.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 35 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 57 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 6 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 14 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 26 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 35 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 38 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 43 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 46 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 21 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top