x

"16 хөв цөөрөм" төсөлд буцалтгүй тусламжаар НЭГ САЯ ам.доллар зарцуулна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотыг тойруулан хийх "Арван зургаан хөв цөөрөм" төсөлд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 1 сая хүртэлх ам.долларыг зарцуулна хэмээгээд дараах мэдээллийг өглөө.

"Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг илэрхийлжээ.

Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа.

Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан.

АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор Монгол Улсыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, /тухайлбал Орхон аймаг Эрдэнэт хотноо/ эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжин үр дүн, өөрчлөлтийг хурдан хугацаанд харах бүрэн боломжтой талаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах боломж нөхцөлийг мэргэжлийн байгууллагатай хамтран судалсан нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар цаашид яриа, хэлэлцээр хийх боломжтой талаар санал солилцлоо" гэлээ. 

Мөн 2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой талаар санал солилцох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 29 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 5 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 52 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 13 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 22 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 31 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 43 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 51 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 55 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 59 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 3 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 38 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top