x

Ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах ёслол боллоо

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсон талаар мэдээлж байсан билээ. 

Ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах ёслол өчигдөр Токио хотын Кокүгикан ордонд болж өнгөрлөө. Сүмо бөхийн бэлгэ тэмдэг болсон ооичёо үс авах ёслолд их аварга Асашёорюү, Хакүхо, ёкозүна Какүрюү, Кисэносато нарын нийт 400 хүн оролцож, үсэнд нь хайч хүргэсэн байна.

Хамгийн сүүлд Исэгахама ояката үсийг нь авсны дараа Харүмафүжи дохёгоо үнсэн, 17 жил зүтгэсэн сүмо бөхийн амьдралтайгаа салах ёслол гүйцэтгэлээ. 

Түүнийг хамгийн сүүлд ёкозүнагийн дохёнд гарах ёслол гүйцэтгэхэд Хакүхо, Какүрюү нар хамт хийж, Монголын 3 аваргын хамтарсан дохёоириг сүмо сонирхогчид харлаа. Харүмафүжи “Хоёр дахь амьдрал минь эхэлж байгаа болохоор уйлж, нулимсаа харуулж болохгүй. Хоёр ёкозүнатай хамт дохёоири хийгээд маш их нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.

Ёкозүна Бямбадорж дэлхий тойрон аялаж, европын орнууд, Ази, Энэтхэг гээд л эртний түүхтэй орнуудад очиж үзэх хүсэлтэй байгаа талаараа сэтгүүлч нарт яриа өгөхдөө хэлжээ.

Харүмафүжи Даваанямын Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Түүний аав үндэсний бөхийн улсын заан Р.Давааням юм.

Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат Тамирчин.

Харүмафүжи 2001 оноос мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй нэрээр барилдаж байв. Тэрбээр 2009 оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртжээ.

2011 оны долоодугаар сард Харүмафүжи Д.Бямбадорж 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цолд хүрсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 28 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 44 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 57 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 19 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 45 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 56 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top