x

Амьдралын хором бүрийг алдалгүй мэдэр, өөдрөг бай

Хүнд хэцүү цагт хэрэг болох Стивен Кингийн зөвөлгөө.

Стивен Кинг бол аймшгийн хаан, амьд домог, үл тайлагдах зүйлсийн талаар бичдэг шилдэг зохиолч билээ. Мөн буруу муу зуршлаас салж чадсан, ёроолоос өндийн гарч ирж чадсан гэж яригддаг. Ер нь хамгийн хар бараан, харанхуйг хамгийн сайн сэдэх Кингээс өөр хэн гэрэлт ертөнцөд эргэн ирэх замыг сайн мэдэх билээ. Ингээд засаршгүй өөдрөг үзэлтэн Стивен Кингийн зөвлөгөөг хүргэе.

1. Амьдрах цорын ганц арга бол амьдрах юм. Хийж чадахгүйгээ мэдэж байсан ч би чадна гэж өөртөө хэлж бай.

2. Өнөөдөр чи хэн нэгнийг хайрлаж чадахгүй бол ядаж хэнийг ч бүү гомдоо.

3. Дэлхий ертөнц эргэж байдаг юм ш дээ. Дагаад эргэж болно, ямар нэг юмнаас зуураад эсэргүүцэн тэмцэж бас болно. Харин ингэх юм бол чамайг дор нь аваад хаячихна даа.

4. Хүссэн ч хүсээгүй ч цаг хугацаа бүхнийг эмчилнэ. Цаг хугацаа бүхнийг эмчилж бас бүхнийг авч явахад харанхуй л үлдэнэ. Энэ харанхуйд бид бусадтай учирч болох ч тэндээ бас алдах болно.

5. Хэрвээ чи ганцаар бол солиот гэсэн үг биш.

6. Хүн болгонд баасны хүрзтэй адилтгамаар ямарваа нэг зүйл байх ба түүгээрээ хүнд хэцүү үедээ өөрийнхөө дотрыг ухаж эхэлдэг. Тэр хүрзнээсээ сал. Шатааж хая. Үгүй бол түүгээр ухсан нүх таны дотрыг бүрэн эзэгнэх ба шөнө тэр нүхнээс үхсэн хүүрүүд гарч ирнэ дээ.

7. Олон хүн олон юм чадахгүйгээ мэддэг ба гарцгүй болсон үедээ харин ч олон юм чадахыгаа гэв гэнэт ойлгож мэддэг.

8. Өнгөрсөн зүйлтэй тайван, өрөвч сэтгэлгүйгээр ханд. Биднийг алж чадах тэр цохилт бидэнд ямар ч ач холбогдолгүй ба харин амьд тэсч үлдсэн тэр цохилтууд л чухал ач холбогдолтой юм.

9. Тэнэгтэй яриа нийлэх ганц арга нь түүнийг үл тоох явдал.

10. Миний ойлгож байгаагаар Бурханы ганц дуртай зүйл нь хэзээ ч үгүй гэж ярьдаг нөхдөөр тэрийг нь хийлгэх явдал юм шиг.

11. Бүх л зүйлээ алдсаны дараа бид эрх чөлөөг мэдэрдэг.

12. Бүх л хэл дээрх хамгийн сайхан үг бол – би уучилж байна.

13. Ямар нэг зүйл хүсэн мөргөж байхдаа болгоомжтой л байгаарай. Биелж магадгүй шүү.

14. Таныг 30 жилийн дараа инээлгэж чадах зүйл бол цаг үрсэн дэмий юм биш шүү. Харин ч минийхээр энэ нь үхэшгүй мөнхөд тун ойрхон зүйл.

15. Бүх сонголт нэг л энгийн асуултанд тулж очдог: орших уу эс орших уу, амьдрах уу, байж л байх уу.

16. Хэрвээ та уур уцаараа хянаж чадахгүй бол уур уцаар чинь таныг хянах болно.

17. Хүн өөрчлөгдөхөө, мэдрэхээ, хайрлахаа боливол үхэж байгаа нь тэр.

18. Шинэ өдөр болгонтой тулалдахаар амьдарч байгаа билээ бид.

19. Танд ганцаараа муухан байгаа бол бусадтай нийлээд сайхан болох нь юу л бол.

20. Дэлхий дахиныг сайжруулна гэдэг сайн зүйл. Гэхдээ өөрөө жорлонгийн суултуур хүрнэ гэдэг түүнээс дутуугүй зүйл шүү.

21. Аз гэдэг тэнэг хүнд зориулагдсан эд. Тэдэнд түүнээс өөр найдлага байхгүй.

22. Найдах гэдэг сайн зүйл. Магадгүй хамгийн сайн нь байж магад. Найдлага үхэшгүй мөнхийн зүйл.

23. Заавал гаргах ёстой нулимс гэж бий. Өдөр шөнийн аль ч цагт хамаагүй гаргаж дотроосоо шатах хэрэгтэй.

24. Дагинас, эльф зэрэг нь байж болох юм. Гэхдээ бурхан өөртөө тусалдаг хүнд л тусалдаг гэдгийг үргэлж сана.

25. Бид хүссэн юмандаа хүрсэн хойноо ч илүү дээрийг хүсэх, бодох хараал хүртсэн амьтад.

26. Хэрвээ бүх л зүйл бүтэлгүйтэж байвал бууж өгөөд номын сан руу алхаад марш.

27. Сайханд найдаад муухайг хүлээ.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 55 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 4 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 13 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 33 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 41 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top