x

М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой

Энэ жилийн ЭЕШ-ыг тойрсон асуудал үргэлжилсээр байна. Шалгалтын хэрэгсэл дутсан, хичээлийн агуулга хүндэрсэн, гар утас, ухаалаг цагтай орсон зэрэг зохион байгуулалтын олон асуудал яригдаж байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн төгсөгчид нэлээд хичээл дээр сүүл мушгисан нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас уржигдар хэвлэлийн бага хурал зарлаж, Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээлийн сургалтыг сайжруулах зорилгоор ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад монгол хэлний хичээл заахаар болсон шийдвэрийг танилцуулсан.

Тэгвэл энэ асуудлаар болон ЭЕШ-ын талаар иргэн М.Рысбек өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, дараах мэдээллийг хийв. Тэрээр “Казах хүүхдүүд ЭЕШ дээрээ маш муу дүн авсан нь анхны удаа биш. Жил бүр иймэрхүү асуудал гардаг. Үүний шалтгаан сурах бичгийн хангамж маш муутай холбоотой. Ахлах ангийн сурагчдын 30-35 хувь нь л сурах бичигтэй. Мөн сурах бичгийн агуулга чанарын хувьд муу гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Дээрээс нь Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээл зааж байгаа нийт багш нарын 70 хувь нь МУБИС, Ховдын Багшийн их сургууль, Казахстанд суралцаад ирж байгаа ч монгол хэлний боловсрол, мэдлэг чадварын хувьд тун хангалтгүй.

Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн сургуулиудад монгол хэлний хичээл долоо хоногт 5-7 цаг ордог бол казах хэл нь 1-2 цаг л ордог. Цаг нь хангалттай байгаа ч үр дүн муу байна. Энэ нь олон жилийн турш үндэсний цөөнхийн боловсролын асуудал дээр салбарын яам, төрийн тодорхой хэмжээний зөв бодлого барьж ирээгүйтэй холбоотой.

Нэгэнт сургалтын чанар муу учраас цаг нэмээд ч үр дүнгүй. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн Боловсролын салбар авлигад идэгдчихсэн. Багшаар ажилд орж байгаа хүмүүс монгол хэл мэдэх, мэдэхгүй, хаана төгссөнөөс үл хамаарч авлига өгсөн хүн л ажилд ордог. Энэ систем нь хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, казах хэл ч үгүй болгож байна.

Гэтэл одоо бүр зургаан настай хүүхдэд нэгдүгээр ангиас нь монгол хэл зааж эхлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам ярьж эхэллээ. Үүнийг эсэргүүцэж байна. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл гэдэг гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэж эхлэх чадамж нь зургаан настай хүүхдийн хувьд байхгүй. Учир нь олон соёлт ард түмэн зэрэгцэн орших асуудал дээр урт хугацаандаа маш муу үр дагаврыг авчирна. Монгол хүүхдүүд хүртэл нэгдүгээр ангиасаа гадаад хэл үздэггүй шүү дээ. Тэр битгий хэл үндэсний цөөнхийн хэлийг хамгаалах олон улсын хэд хэдэн тунхаг бичиг байдаг. НҮБ-ын Хүний эрхийн консулын экспертийн хэвлэн гаргасан номонд нэг хэлийг хэтэрхий сурталчлах нь нийгмийн тогтворгүй байдлын шалтгаан болно гэж тэмдэглэсэн байдаг. Нөгөө талаар энэ асуудалд хүний эрх ч яригдаж таарна.

Жишээ нь, БНХАУ гэхэд хуульдаа бүх хэл тэгш эрхтэй гэж заасан. Норвеги улс гэхэд 1-14 нас хүртлээ тухайн хүүхэд ямар хэлээр сурахыг аав ээж нь шийддэг. Харин 14-өөс дээш настай болох үед өөрөө шийдэхээр хуульчилсан. Гэтэл манайд үүсч байгаа энэ асуудал үндэсний цөөнхийн хэл соёл, ёс заншилд тодорхой хэмжээгээр эрсдэл учруулж байна. Өнгөрсөн жил гэхэд Өмнөд Монголд сургуулийн бүх хичээлийг хятад хэл дээр үзэж эхэлнэ гэхэд бүгд тэмцсэн. Бид ч бас тэмцэнэ. Учир нь Л.Энх-Амгалан сайд зургаан настай хүүхдэд хэл зааж эхлэхийг шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан уу, үндэслэлийг нь сайн тайлбарлахыг шаардаж байна. Монгол хэлний цаг багадаагүй байна. Гол нь өөрсдөөс нь шалтгаалсан зохион байгуулалт, зөв бодлого, зөв систем байхгүйгээс л ийм байдалд хүрч байгаа юм.

Түүнээс биш казах иргэд монгол хэл сурах дургүйдээ, монголчуудад дургүйдээ хэлж байгаа юм биш. Харин ч зарим монгол хүмүүсээс илүү эх оронч сэтгэлгээтэй хүмүүс олон байдаг” гэв.


М.Рысбекээс үргэлжлүүлэн зарим зүйлийг тодрууллаа.

-Баян-Өлгийн сурагчид ЭЕШ-аа ямар түвшинд өгсөн байна вэ?

-Цахим хуудаст тавигдсан физикийн дүнг нэгтгэсэн жагсаалтыг харахад манай аймаг нэлээд доогуур байсан. Тэгэхээс ч аргагүй. Монгол хэл сураагүй юм чинь. Багш нарын ур чадвар, сурах бичгийн хүртээмжгүй байдлаас болж сураагүй учраас хүүхдүүд бусад хичээлийн агуулгыг ойлгохгүй байх аргагүй шүү дээ. Тиймээс ЭЕШ-д доогуур байх үндэслэл болчихож байгаа юм.

-ЭЕШ зохион байгуулалтын алдаанууд гарсан талаар баримтууд яригдсаар байгаа. Гэтэл хүүхдүүд, эцэг эхчүүдийг буруутгаад байгааг анзаарсан болов уу?

-Эцэг эхчүүд, хүүхдүүдэд ямар буруу байх юм бэ. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулдаг. Харин сургуульд нь юу зааж байна, ямар сурах бичгээр хангаж байна гэдэг дээр нөлөөлөх чадамжгүй. Улсаас л олгож байгаа сурах бичиг, хөтөлбөрийн дагуу хүүхдүүд сурч байгаа шүү дээ. Ийм байхад хүүхэд, эцэг эхчүүдийг буруутгах боломжгүй. Дээр би хэллээ. Ахлах ангийн хүүхдүүдийн 30 хувь нь л сурах бичгийн хүртээмжтэй байна. Ийм байхад нийт хүүхдийн 30 хувь нь л гайгүй дүн авах боломжтой гэсэн үг. Үлдсэн 70 хувь нь хичээл дээр унах магадлалтай. Тэнд монгол хүүхэд байсан ч унах нь. Тэгэхээр үүн дээр ЭЕШ зохион байгуулж байгаа Боловсролын үнэлгээний төв, Боловсрол шинжлэх ухааны яам, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Монголын төр хүүхдийнхээ боловсролд маш хариуцлагагүй хандаж байна.

-Баян-Өлгий аймгийн Боловсролын салбарт авлига гаарсан гэлээ. Үүнд хэн хяналт тавьж, зохицуулах ёстой юм бэ?

-Мэдээж Боловсрол, шинжлэх ухааны яам. Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Боловсролын газраас эхлээд авлигад автчихсан нь нууц биш болсон. Багш нар нь мэдлэг ур чадвар тааруу. Тиймээс л ЭЕШ-ыг зөв зохион байгуулалттай, үр дүнтэй хийчихэж чадахгүй байна шүү дээ. Боловсон хүчний асуудал үнэхэээр хүнд байгаа. Хамаатан садан, хэн авлига өгснийг оруулсаар ирсний гор нь өнөөдөр ингэж гарч байгаа юм.

-Ер нь энэ байдал хүүхдэдээ хайргүй, ирээдүйн боловсон хүчнээ чанартай бэлдье гэсэн сэтгэлгүйн илрэл юм биш үү?

-Яг тийм. Монгол Улсын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө хангалттай. Гол нь тэнд таны хэлдгээр сэтгэлгүй л ажиллаад байгаа юм. Харин ч эсрэгээрээ энэ салбар авлигадаа живж байна. Энэ салбар өөрөө авлигад идэгдээд, боловсон хүчингүй болчихсон, бодлогууд нь хүүхдийн аль үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь алдагдчихсан. Нөгөө л хүүхдэдээ ээлгүй байгаагийн жишээ.

Гэтэл хүүхэд гэдэг энэ улс орны хамгийн гол баялаг. Ирээдүйн Монгол Улсыг өөрчлөх гол түлхүүр. Тийм ч учраас хүүхдийн аль насанд боловсролын ямар хөрөнгө оруулалт хийх талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагууд олон судалгаа бий. Гэтэл Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тийм судалгаан дээр үндэслэсэн шийдвэр гаргаж, урт хугацаанд ажилладаг гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас тэд хариуцлага хүлээх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна 3 цаг 24 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 3 цаг 35 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу 3 цаг 40 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа 3 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 19 цаг 50 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ 19 цаг 55 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо 20 цаг 1 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 20 цаг 6 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 20 цаг 25 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 20 цаг 31 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 47 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа Өчигдөр 09 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна Өчигдөр 08 цаг 48 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Өчигдөр 08 цаг 43 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 08 цаг 39 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ Өчигдөр 08 цаг 33 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ Өчигдөр 08 цаг 29 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал Өчигдөр 08 цаг 13 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр 08 цаг 05 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Өчигдөр 08 цаг 02 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
Top