x

Өдрийн цагаар согтууруулах ундаа худалдах хориг Тайландад албан ёсоор хүчингүй боллоо

Тайландад үдийн хоолны үеэр согтууруулах ундаа худалдахыг хориглосон журмыг 50 гаруй жилийн дараа цуцалжээ. Энэхүү шийдвэр “Эзэн хааны сонин”-д нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхэлсэн байна.

Ингэснээр тус улсад 14:00-17:00 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг зөвшөөрнө. Энэхүү шийдвэрийг туршилтын журмаар зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд дараа нь эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөг үнэлсний үндсэн дээр сунгах эсвэл цуцлах эсэхийг шийдэх ажээ. Харин шөнийн 00:00 цагаас 11:00 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг хориглосон журам хэвээр хэрэгжинэ.

Дээрх шийдвэр нь баар, ресторануудад хамаарах ба үйлчлүүлэгчид согтууруулах ундаа борлуулах хугацаа дууссаны дараа нэг цагийн турш (01:00 цаг хүртэл) хэрэглэж болох аж. Харин олон улсын нисэх онгоцны буудлын явах болон ирэх зорчигчдод зориулсан терминалууд, мөн тусгай зөвшөөрөлтэй үзвэр үйлчилгээний газрууд болон зарим зочид буудалд согтууруулах ундаа худалдахад хамаарахгүй байна. 

Тайландын Үндэсний Ассамблейн (парламент) Төлөөлөгчдийн танхим согтууруулах ундааны борлуулалтын тусгай хуваарийг цуцлах тухай хуулийн төслийг гуравдугаар сард баталжээ. Ажлын байран дээр өдрийн цагаар согтууруулах ундаа хэрэглэхээс сэргийлэх зорилгоор Тайландад 1972 онд согтууруулах ундааны борлуулалтын хязгаарлалтыг нэвтрүүлсэн байна. 

Согтууруулах борлуулах хуваарийг цуцлах санаачилгыг 2024 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сеттха Тхависин рестораны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсныхаа дараа гаргасан байна. Тэд үйл ажиллагааны зардал, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагаас шалтгаалан гомдол гаргажээ.

Согтууруулах ундааны борлуулалтын тусгай хуваарийг цуцалснаар эдийн засаг идэвхжиж, жуулчдыг татна гэж Тайландын эрх баригчид үзэж байна. 

Эх сурвалж: TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top