x

Израил жолооны үед мессеж бичсэн жолоочид 3 мянган долларын торгууль ногдуулахаар болжээ

Жолоо барьж байхдаа гар утсаа ашигласан тохиолдолд ногдуулах шийтгэлийг Израилын эрх баригчид улам чангатгахаар төлөвлөж байна.

Тус улсын Тээврийн сайд Мири Регевийн ярьснаар, хөдөлгөөнд оролцож байхдаа мессеж бичвэл 10 мянган шекелийн /3 мянган доллар/ торгууль ногдуулах журмыг боловсруулж байгаа ажээ. Зөрчил гаргасан тохиолдолд шүүхээр хэлэлцэхгүйгээр цагдаа нар газар дээр нь шууд торгууль бичих гэнэ. Мөн давтан зөрчил гаргавал автомашиныг нь шууд хураана гэдгийг сайд анхаарууллаа.

Түүний хэлснээр, зам тээврийн ослын 80 хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой бөгөөд хэт ядрах, согтууруулах ундаа хэрэглэх, гар утсаараа оролдох зэрэг нь осол гарахад хамгийн ихээр нөлөөлж байна. Энэ онд Израилд гарсан зам тээврийн ослын улмаас 400 гаруй хүн амиа алджээ.

Гар утас хэрэглэхээс гадна улаан гэрлээр орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчлүүдэд оноох торгуулийн хэмжээг мөн адил нэмэгдүүлэх бөгөөд уг журмыг Кнессетийн /парламент/ Эдийн засгийн комиссоор хэлэлцүүлэхээр өргөн барина. Сайдын ярьснаар, Израилын цагдаагийн газар, Хуульзүйн яамнаас хамгийн ноцтой зөрчлүүдийн жагсаалтыг бэлтгэж байгаа бөгөөд зөрчлүүдийг илрүүлэхийн тулд хөдөлгөөнт эргүүлийн бүлгүүдийг тогтмол  ажиллуулах ажээ.   

Түгжрэлд байнга ордог жолооч нарт хандан сайд хэлэхдээ, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалсан байна. 

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 28 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 42 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 50 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 28 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 45 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top