x

Орос, Беларусийн цаначид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо

Спортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг Олон улсын цанын спорт, сноубордын холбоо /FIS/ хүлээн зөвшөөрөөд, бие даасан статус авахын тулд хүсэлтээ ирүүлэхийг  Оросын тамирчдад хандан уриаллаа.  

Өчигдөр буюу мягмар гарагт Спортын арбитрын шүүхээс /CAS/ “олон улсын тэмцээнүүдэд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй гэсэн FIS-ийн шийдвэр нь хууль бус” гэж үзсэн байна. 10 дугаар сард тус холбооноос Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд, тэдгээрийн дотор Италид болох Олимпын ба Паралимпын наадмуудын сонгон шалгаруулалтын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрээ хүчинтэй хэвээр байгаа гэдгийг мэдэгдсэн юм.

Харин өчигдөр тус холбооноос гаргасан мэдэгдэлд дурдахдаа “CAS-ын шийдвэрийг FIS хүлээн зөвшөөрлөө. Бие даасан статус хүсэх эрх бүхий бүх тамирчин хүсэлтээ цахим шуудангаар илгээнэ үү” гэжээ.

Журамд заасны дагуу, Орос болон Беларусийн зэвсэгт хүчин, хүчний байгууллагуудтай холбоогүй, цэргийн тусгай ажиллагааг дэмждэггүй тамирчид бие даасан статус авах эрхтэй.  

Тэдний хүсэлтийг FIS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Вион, спортын ёсзүйн хараат бус шинжээч, FIS-ийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн комисс хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Бие даасан статустай болсон тамирчдын нэрсийг FIS-ийн цахим хуудсанд нийтлэх ажээ. Мөн Орос, Беларусийн тамирчдын авсан оноонууд 2026 оны зургаадугаар сар хүчинтэй байх болно.  

Оросын цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Егор Сорин-ы ярьснаар, тус багийн бүх гишүүн бие даасан статус хүссэн өргөдлөө FIS-т илгээжээ. 

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 53 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top