x

Эдийн засгийн коридорыг тойрсон 3 улсын эрдэмтэд чуулж байна

БНХАУ, Монгол Улс, ОХУ 3 улсын Эдийн засгийн коридор байгуулах хамтын ажиллагааны хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачдын байгуулсан“Тинк танк” холбооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо үйл ажиллагаа эхэллээ.

Эдийн засгийн коридор байгуулах ажлыг 3 улсын төр, засгийн бодлогод тусган хөрсөнд буулган хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээний ажлаар туслаж өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой “Тинк Танк” холбооны анхны хуралдаан, үйл ажиллагаа 2015 онд Монгол Улсаас эхлэн удаалаад ОХУ-ын Буриадын Улаан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод үргэлжлэн 4 удаагаа дахин Улаанбаатар хотноо ийнхүү чуулж байна. Энэ удаагийн форумыг Монгол Улсын Засгийн газар, ШУА, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын “Development Research Center of the State Council” байгууллага, ОХУ-ын ШУА-ийнАлс дорнодын институт хамтран зохион байгуулж, 3 орны эрдэмтэн судлаачдын 30 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуралдааны талаар ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич, доктор профессор Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Манай гурван улсын Эдийн засгийн коридорын үзэл санаа бол “Торгоны зам”-аас улбаатай түүхэн уламжлалтай юм. Энэхүү үзэл санааг БНХАУ “Нэг бүс-нэг зам”, Монгол Улс Хөгжлийн зам хөтөлбөр, ОХУ “Евроазийн эдийн засгийн коридор” хэмээн томьёолон үргэлжлүүлэн ирж энэ санаан дээр бид нэгдэн, үйл ажиллагааны үр дүнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 улсын төрийн тэргүүн нарын удаа дараагийн уулзалтуудаас тогтсон Эдийн засгийн коридорыг тойрон “Тинк танк” холбоог байгуулан 4 дэх удаагаа хуран чуулж байна. Холбоо өнгөрсөн хугацаанд тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэн хэлбэл, үйл ажиллагааны хүрээнд холбоо маань институц болж дүрэм журам, хамтран ажиллах хэлбэр зохион байгуулалт улам бүр оновчтой болон хэлбэржин бэхжиж байна. Бид өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар удирдлага, зохион байгуулалтын зарчим дүрмээ шинэчлэн баталснаар “Тинк танк” холбооны үйл ажиллагаа чанарын шинэ шатанд гарах эхлэлийг тавиад байна.

Өнгөрсөн 3 удаагийн хуралдаанд 3 улсын нийт 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож олон тооны илтгэл бүтээлүүдийг хэлэлцсэн нь 3 улсын гадаад, дотоод бодлогоо тодорхойлох, Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Холбоо үйл ажиллагаа явуулах цар хүрээгээ нарийвчлан тодорхойлж тэргүүлэх ач холбогдол өгөх чиглэлүүдээ боловсруулж байна. 3 улсын Эдийн засгийн коридор зөвхөн эдийн засгийн асуудал төдий бус, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны өргөн дэлгэр үйл ажиллагааны хэлбэр болж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээ, хийсэн судалгаа, хэрэгжүүлж ирсэн хэд хэдэн томоохон төслийн явцаас харахад хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүд тодорхой болж ирж байна” гэв.

3 улсын олон улсын форумын үндсэн хуралдаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төвийн захирал, профессор Ян Чэньхуа, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров нар хүндэт төлөөлөгчөөр оролцож, 3 улсын эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн коридор: Бүс нутгийн тээвэр, ложистик, дэд бүтэц, цахилгаан сүлжээ, эрчим хүчний нөөц”, бүтээн байгуулалтыг тойрсон асуудлаар илтгэл тавин хэлэлцүүлж байна. Гурван өдөр үргэлжлэх хуралдааны маргааш, нөгөөдрийн хурлаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, тогтвортой хөгжил, байгаль хамгаалллын талаар илтгэлүүдийг сонсож хэлэлцэн бизнес уулзалтууд мөн болох юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 56 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 5 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 13 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 34 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 41 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top