x

Шар усны үерийн усаар хөв, цөөрөм байгуулахыг уриалж байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн өнөөдрийн ирүүлсэн мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 26 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.52 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Халх зэрэг голын сав газруудын 55-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.30 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч зэрэг голын сав газруудын 30% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.21 шоо.км байна.

Дөрөвдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар эрчимтэй дулаарах тул дээр дурьдсан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийх, ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн улсын хэмжээнд цас, мөс хайлж, хаврын шар усны үерийн үе эхэлж байгаа бөгөөд шар усны үерийн усыг хөв, цөөрөм үүсгэн хуримтлуулж малын ус хангамж болон ойн зурвасын усалгаа зэрэгт ашиглах боломжийг бүрдүүлэхэд малчид, иргэд та бүхнийг анхаарч ажиллахыг уриалж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 4 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 8 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 11 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 43 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 0 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 19 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 6 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 28 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 37 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 45 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 57 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 6 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 9 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 14 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 17 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 52 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top