x

МИК: Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан ташаа мэдээлэл хүргэсэнд харамсаж байна

Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаарс Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Тэрээр "Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. МИК 6%-аас 1.6%-ийг нь шимтгэл байдлаар авч байна" гэсэн юм. 

Харин энэхүү мэдээллийн дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "МИК бол арилжааны банкнууд хувь нийлүүлж байгуулсан хувийн өмчлөлт компани. Үйл ажиллагаанд нь Монголбанк хөндлөнгөөс оролцдоггүй. Ипотекийн 20-30 жилийн хугацаатай зээл. Ийм урт хугацаатай зээл тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг. Одоогийн нөхцөл байдалд хамгийн оновчтой тогтолцоо нь МИК" гэсэн билээ. 

Тэгвэл энэхүү үл ойлголцолтой холбогдуулан Монголын Ипотекийн Корпорациас залруулга мэдээлэл гаргажээ.


Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан, 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон.

 

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй болно.

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байна.

Ковид-19 цар тахлын амаргүй үед иргэдийн өрхийн орлогыг бууруулахгүй, хадгалах зорилгоор Засгийн газраас хүү хуримтлуулахгүй ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг таван удаа гаргасан. Тус компани энэхүү арга хэмжээг арилжааны банкнуудтай хамтран түргэн шуурхай хэрэгжүүлж, нийт давхардсан тоогоор 182,594 өрхийн 9,4 их наяд төгрөгийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Үүний улмаас МИК нь сүүлийн хоёр жилд их хэмжээний алдагдал хүлээж байгаа ч 2021 оныг дуустал Монголбанк болон Сангийн яаманд купоны төлбөрийг хугацаанд нь төлж,  хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг ханган ажилласаар байна.

Компани нь энэхүү хөтөлбөрөөс гадна өөрийн үйл ажиллагааны хүрээнд зах зээлийн хүүтэй орон сууцны зээлийн хэрэгцээг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх зорилтыг хэрэгжүүлж Олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан, Монгол Улсын гадаад валютын албан нөөц, орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, арилжааны банкнууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулж, урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр олгох замаар дэмжлэг үзүүлж байна.

Энэ дашрамд, Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаад харамсаж буйгаа илэрхийлж байна. 

"МИК ОССК” ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top