x

С.Амарсайхан: Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулж өгсөн.

Ипотекийн зээлийн хүү 8% байхад Монголбанк арилжааны банкуудад 4%-ийн хүүтэй зээл олгодог байсан. Монголын Ипотекийн Корпорац Орон Сууцны Санхүүжилтийн Компани (МИК ОССК) ХХК дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй.

Ипотекийн зээл өнөөдөр 6%-ийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна гэсэн үг. 100% хувийн ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгодог байсан бол өөр хэрэг.

Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй" гэлээ. 

Яагаад энэ асуудлыг одоо ярьж байна вэ, өмнө ярихгүй яасан юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд "Би хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол олон жил дарагдсан. Өмнө нь ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк гаргадаг байсан бол одоо арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээсээ 40 хувийг гаргаж байна.

МИК-ийг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Зохион байгуулалт, бүтцээ эргэж хар. Хяналтаа сайжруул гэж хэлж байгаа юм. Хүүг 0.5%-аар ч болтугай бууруулах ёстой. Саяхан би хэлсэн. ХХБ-д оролцохгүй салбар, ороогүй үйл ажиллагаа гэж алга. МИК-ын дийлэнх буюу 50-аас дээш хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк эзэмшиж байна" гэв.

Дашрамд сануулахад, МИК групп компани нь Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорилготой. МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 28 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрдэн үйл ажиллагаагаа явуулдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top