x

Гадаад ертөнцөд алдаршиж буй хятад зохиолчид

Хятадын орчин үеийн уран зохиол үзэл суртал, нийгмийн шилжилтээс шалтгаалан хоёр хэсэгт хуваагдсан юм. Эхний хэсэг нь, эх орондоо үлдэж дуулгавартайгаар бүтээлээ туурвин, нам засгийнхаа үгийг сонсож, өөрсдийн зохиолын шим шүүсийг авч үлдэхээр хичээж, элдэв сурталтай нэг золгож, нэг гар зөрүүлсэн хэсэг зохиолчид. Харин хоёр дахь нь, хувьсгалын үед баруунд дүрвэн гарсан гэр бүлээс төрсөн англи хэлт зохиолчид. Тэд ихэвчлэн гадаад ертөнцөөс эх орноо эргэн харж, шүүмжилж, егөөдөж, хайрлаж, харуусан гашуудах нь элбэг. Тиймээс бид энэ удаа танд гадаад ертөнцөд хамгийн их алдаршсан ТАВАН хятад зохиолыг ТАГТАА ПАБЛИШИНГ-ийн зүгээс танилцуулж байна.

Ха Жин “Хүлээхүй” (Waiting by Ha Jin)

Хятад-Америкийн зохиолч Ха Жин “National Book Award” шагналыг тус романаараа хүртсэн юм. Хуучны уламжлал, Шинэ Хятадын зөрчлийг зохиолын гол дүр Лин Конг эмчийн амьдралаар төлөөлүүлэн дүрсэлсэн гайхалтай хайр, нийгмийн романс. 

Үй Хуа “Амьдрахуй” (To Live by Yu Hua)

Хятадын орчин цагийн хүүрнэлч Үй Хуагийн “Амьдрахуй” бэсрэг романыг хүний амьдралын талаарх философи эргэцүүлэмж ч гэж болно. Ингэхдээ тэр хий хоосон цэцэрхэхийн оронд баатруудаа амьдралын балчиг намагт шигдүүлж, босох тэнхэлгүй болтол нь тарчлааж, тэр л харанхуй ангал дотроос амьдрах гэдэг чухам юу юм бэ гэсэн эргэцүүлэмжийг хийлгэнэ. Амьдрахуй гэгч чухам юу юм бэ? Энэ зохиол л танд хариулна.

Мо Ян “Улаан тутарга” (Red Sorghum by Mo Yan)

2012 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Мо Яны гадаад ертөнцөд хамгийн их уншигдсан бүтээл нь “Улаан тутарга” роман. Хятадын зүүн хойдын Шандон нутаг дахь нэгэн гэр бүлийн гурван үеийн түүхийг Хятад-Японы дайн, соёлын хувьсгал гэсэн нийгмийн эрс өөрчлөлт хэрхэн хөдөлгөөнд оруулж, сонголт хийхэд хүргэж буйг туульсын аргаар хүүрнэжээ. 

Кан Шүй “Хязгаар” (Frontier by Can Xue)

Хэдийгээр Хятадын уран зохиолд “бохир цас” гэсэн утга бүхий энэ нэр төдийлөн танил биш боловч түүнийг баруунд Борхес, Кафкатай зүйрлэдэг. Зохиолын үйл явдал Пэббле хэмээх нууцлаг хотод өрнөнө. Энэхүү хотыг дэлхий ертөнц дээрх диваажин хэмээн нэрийдэх агаад гудамжаар нь чонон сүрэг хөлхөлдөн байх аж. Түүний зохиол зүүд зөн совин, бодит бусын заагт өрнөдөг нь уншигчдаас идэвхтэй уншлагыг шаарддаг. 

Июнь Ли “Даяанчид” (The Vagrants by Yiyun Li)

Баруунд цагаачилсан Хятад гэр бүлд төрсөн Июнь Ли зохиолоо англи хэлээр бичдэг. Өдгөө утга зохиолын “A Public Space” сэтгүүлийн редактороор ажилладаг. Түүний богино өгүүллэгүүд мөн л хуучин Хятад, орчин үеийн Хятадын зөрчил, холбоос дээр үндэслэдэг ажээ. Түүний “Даяанчид” романд коммунизм болоод ардчиллын мөргөлдөөн Бээжин хотод  ямархан дүр төрхийг авчирсан тухай өгүүлнэ.

Эх сурвалж: Tagtaa.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 36 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 57 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 6 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 15 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 27 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 35 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 39 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 43 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 47 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 22 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top