x

Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран “Дэлхийн шуудангийн өдөр”-ийг угтан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт захидлын уралдааныг 11-15 нас буюу өсвөр насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Захидал нь хүн төрөлхтний түүх, нийгмийн харилцааг үнэн бодитоор тэмдэглэн үлдээдэг баримт төдийгүй соёлын  үнэт өвд тооцогддог. Иймд Та ойр дотны болон таньдаг бусад хүмүүсийн тань амьдралд захидал хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой түүхийг судалж, өөрийн ойлголт, дүгнэлтээ хэл найруулга сайтай, уран сэтгэмжтэй захидал болгон бичиж бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2018 оны аравдугаар сарын 03-ны өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаягийн дагуу хүлээн авна.

“Захидал түүх өгүүлнэ” захидал бичлэгийн улсын уралдаанд:

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А блок, 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

Хүүхдүүд ээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

  • Захидлын бүтэц, сэдэв агуулгын мөрдөлт, уран сэтгэмж, хэл найруулга,  

  • Үгийн тоо 800-аас хэтрэхгүй байх,

  • Цэвэр нямбай, гаргацтай бичих, /өөрийн гараар/

  • Хаягаа тодорхой бичих /зааврын дагуу/

  • Захидлаа шуудангаар илгээх /марк наасан/

Уралдааны хамгийн гол шалгуур нь хаягийн бичилт учраас буцах хаягаа зааврын дагуу бичихийг зөвлөе.

Захидал илгээгчийн хаягийн загвар:

............................./овог/, ................................../нэр/

............................./анги/, ................................../сургууль/

............................./сум/хороо/, ..................................../аймаг/дүүрэг/

............................./шуудангийн зип код/ .............................../утасны дугаар/

Уралдаан зохион байгуулагчдаас тусгайлан томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн Та бүхний захидалтай нэг бүрчлэн уншиж танилцах болно.  Шүүгчид оролцогчдоос эхний 5 байрыг шалгаруулж “Дэлхийн шуудангийн өдөр” буюу аравдугаар сарын 9-нд шалгарсан захидлын эздийг урамшуулах юм.

Үүнд:

  • Тэргүүн байр - 1 хүүхэд 1 000 000 /нэг сая/ төгрөг

  • Дэд байр - 1 хүүхэд 800 000 /найман зуун мянга/ төгрөг

  • Гутгаар байр - 1 хүүхэд 500 000 /таван зуун мянга/ төгрөг

  • Дөтгөөр байр - 1 хүүхэд 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг

  • Тавдугаар байр - 1 хүүхэд 300 000 /гурван зуун мянга/ төгрөг

Захидал бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоорой Хүүхдүүд ээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Монгол шуудан ХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 56 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 5 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 13 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 33 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 41 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top