x

Сахилга бат гэдэг дургүй байсан ч хийх ёстой хамгийн ашигтай зүйл юм

Discipline is rarely enjoyable but almost always profitable.

Сахилга бат тааламжтай зүйл биш ч ихэвчлэн дандаа ашигтай байдаг.

Discipline is doing what you know needs to be done, even though you don’t want to.

Сахилга бат гэдэг бол дургүй байсан ч хийх ёстой зүйлээ хийхийг хэлнэ.

Сахилга батын тухай яригдахаар Жаки Чан санаанд ороод байдаг юм. Америкт алдартай Эллен Дэ Женерес шоугаар тулааны урлагийн мастер Жаки Чан орсон юм. Эллен хэлж байгаа юм. Та саятан мөртлөө сольж өмсөх хоёрхон дотуур өмдтэй гэсэн. Би таньд өөрийн брендийн дотуур өмдийг өгнөө гээд тор дүүрэн дотуур өмд өгч билээ. 

Жаки Чан хариу хэлж байна. Энэ бол мөнгөтэй эсвэл мөнгөгүй байх тухай асуудал биш, энэ бол хувь хүний сахилга батын тухайн ойлголт гэж. Усанд орохдоо өмсөж байсан дотуур өмдөөрөө савандаад биеэ угаадаг, тэрийгээ угааж тавиад нөгөөдөхийг нь өмсдөг. Дараа усанд орохдоо нөгөөдөхийг нь гэх мэт. 

Энэ миний бага насыг санагдуулж билээ. Биднийг бага байхад ээж маань бид нарт мөн 2-3 ээлжийн хувцас л авч өгнө. Мөн дотуур хувцас хоёр ээлж л байна. Жаки Чан шиг солиод л угаагаад л нөгөөдөххийг нь өмсөнө. Олон хүүхэдтэй, жижигхэн байранд амьдардаг манайх маш цомхон амьдарна. Ээж маань илүү новш хадгалах маш дургүй. Өмсөхөө байчихсан хувцсыг шууд хаях юмуу, хэрэгтэй гэсэн хүмүүст өгчихнө. Багаасаа тэгэж өссөнийх үү би бас новшинд дургүй. Шууд л хаяна шүү дээ. Сүүлийн үед минималист амьдрал их модонд ороод байгаа. Энэ надад их таалагддаг юм. Хэрэггүй новш чинь хүний цаг, энергийг бардаг. Новшоо маллана гэдэг чинь бөөн ажил шүү дээ.

Ер нь хувийн сахилга бат амжилттай явахад их чухал даа. Хувийн сахилга баттай байхад бараг л бүх зүйл бүтэх боломжтой. /With self-discipline, most anything is possible/ гэж Америкийн Ерөнхийлөгч агсан Theodore Roosevelt хэлсэн байдаг.

 

Яаж ч залхуу хүрсэн хийнэ гэсэн ажлаа хийж дуусгаад л орондоо орох хэрэгтэй. Би хийнэ гэсэн юмаа хийж амжихгүй бол санаа амардаггүй муу зантай. Яаж хийнэ дээ гэж санааширч суухын оронд хийчихээд сууж байх нь сайхан байдаг юм. Та ч гэсэн өөрийнхөө зорилгод хүрэх өдөр тутмынхаа ажлыг заавал хийж байж л орондоо орохыг хичээгээрэй. Энэ чинь л хувийн сахилга бат шүү дээ.

Энд юу хэлэхийг зорьсон вэ хувийн сахилга баттай байх нь таны амжилттай явахад их чухал шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Та өөрийн зорилго, мөрөөдөлдөө сахилга батгүйгээр хүрч чадахгүй /If you want to reach your goals and dreams, you cannot do it without discipline/ ~Lee Kyan Yew. 

Сингапурын эцэг гэдэг энэ хүний номыг дэлхий дахин уншин биширч байна. Манай томчуул уншаасай билээ. Айхтар сахилга баттай, мундаг алсын хараатай хүн байжээ. Ийм үзэл бодлыг иргэн бүр дээр дооргүй баримтлах чиг замаа болгож байж улс орон хөгжинө. 

Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 56 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 5 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 13 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 33 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 41 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top