x

ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

ХААН Банкнаас НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-н чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөрт шалгарсан шилдэг 20 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. Энэ жил ХААН Банкнаас шилдэг оюутанд өгөх тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4-р курсын оюутан байх;

  • Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх;

  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно;

  • Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /www.khanbank.com хаягаар орж татаж авах/;

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;

  • Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;

  • Их, дээд сургуулийн 1 багшийн тодорхойлолт;

  • Хувь хүний хөгжил, улс орны ирээдүйн талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих;

  • Өрхийн орлогыг батлах тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

Тэтгэлэгийн материалыг 2018.09.07-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшн хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  1. ХААН Банк болон хөндлөнгийн төлөөллөөс бүрдсэн  сонгон шалгаруулах  комисс тэтгэлэгт оролцогчдын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 30 оюутныг шалгаруулна.

  2. Эхний шатанд шалгарсан оюутнууд оноогдсон сэдвийн дагуу илтгэл тавьж, үнэлгээний аргачлалын дагуу шилдэг 20 оюутныг тодруулна.

2018 оны 09-р сарын 28-ний өдөр шалгарсан 20 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас,  www.khanbank.com вебсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Энэ жилийн хувьд нийт 65 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2018 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 45 шилдэг залууст хүрсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 34 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 56 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 5 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 14 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 25 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 34 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 37 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 42 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 20 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top