x

Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал болон холбогдох албаныхан, Израил Улсын “Карассо Шинжлэх ухаан технологийн төв”-ийн захирал профессор Нэтзак Фарбиаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Үндэсний Парк байгуулах талаар санал солилцов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ”Шинжлэх ухааны хөгжлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Та бид Улаанбаатар хотод Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах боломж нөхцөлийн тухай ярьж байна. Энэхүү парк байгуулагдсанаар Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол эрдэмтэд олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой учир дээрх ажлыг эхлүүлэхэд гадаад дотоодын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.

Профессор Нэтзак Фарбиашийн хувьд манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд Израйл улсын Карассо шинжлэх ухаан, технологид суурилсан паркийг үүсгэн байгуулсан эрдэмтэн юм. Тус шинжлэх ухаан, технологийн паркад хүүхэд залуучууд, төдийгүй бүх насныханд тохирсон илүү шинэлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн бүтээлүүд байхаас гадна өөрийн биеэр тэр бүтээлүүдийг туршиж үзэх боломжийг олгодгоороо давуу талтайг тэрбээр дурдлаа.

Мөн тус паркад шинжлэх ухааны судалгаанд суурилсан бүтээлүүдээс гадна сонирхолтой  үзүүлбэр, тоглолт, том дэлгэц бүхий 3D кино, урлагийн бүтээл, баяр наадам, шинжлэх ухааны үзэсгэлэн, бусад олон гайхалтай үзмэрүүд багтдаг  гэдгийг Профессор Нэтзак Фарбиаш яриандаа онцолсон бөгөөд “Монгол Улсын хувьд арвин баялаг үүх түүхтэй, дахин давтагдашгүй өв соёлтой учир хүүхэд залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах парк удахгүй нээгдэнэ гэдэгт итгэл төгс байгаа" гэдгээ илэрхийлэв. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ 6 цаг 30 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй 6 цаг 34 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ 6 цаг 39 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм 7 цаг 46 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр 17 цаг 20 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ Өчигдөр 14 цаг 08 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй Өчигдөр 14 цаг 02 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top