x

Монголд археологийн музей барихад хамтран ажиллахыг хүслээ

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран “Хааны эзэнт гүрэн Монгол”  үзэсгэлэнг өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д зохион байгуулсан билээ.

Хоёр сарын турш БНСУ-ын Үндэсний музейд дэлгэгдсэн үзмэрүүд Солонгосын ард түмний сонирхлыг ихэд татсан гэдгийг Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй уулзах үеэрээ онцоллоо.    

Шинжлэх ухааны академи нь БНСУ-ын Үндэсний төв музейтэй 20 орчим жил хамтын ажиллагаатай байгаа олон жилийн түнш байгууллагуудын нэг юм. Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монголд удахгүй хэрэгжих Археологийн музей барих асуудалд БНСУ-ын Үндэсний төв музей  мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Харин Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун  “Бүх талын зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлээд “Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр  бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосон бид их талархаж байна. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх байх. Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” гэсэн юм.  

Солонгосын Үндэсний музейн зүгээс дээрх үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд гардуулан өгсөн юм. Дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын Үндэсний музей, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн музей, Богд хааны ордон музей нь стандартын шилэн хоргонд үзмэрээ хадгалан, нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болж байна.

Шинжлэх Ухааны Академи

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Dulamzochin (64.119.25.191)
    Uchnuun zutgel gargasan manai nutgin Regzen bna. Umnu muzeid baisan.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • Tsolmon &Saraa (121.114.60.245)
    tung saihan uile hereg bolson baina.tsaashdin neng ih amjilt husiye.
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 48 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 9 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 18 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 27 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 39 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 47 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 51 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 55 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 59 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 34 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top