x

Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлалаа

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг” олгох уралдаан зарлаж байна. 

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлж  ирүүлнэ.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

Төслийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.

Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам: 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторт Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит  инновацийн тэтгэлэг/ цаашид " тэтгэлэг " гэх/ олгох үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг  энэхүү журмаар зохицуулна.

1.2. Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион  бүтээх  ажлаараа инновацид чиглэсэн төсөл /цаашид төсөл гэх/ бичиж шалгарсан  45 хүртэл насны 10 хүртэлх  докторт   олгоно. 

1.3. Төслөөс гарах үр дүнтэй уялдуулан тэтгэлгийн хэмжээ 10 сая хүртлэх төгрөг байна. 

1.4. Тэтгэлгийг  судалгааныхаа ажлын үр дүнг инноваци болгоход зориулан ашиглана.

Хоёр. Төсөл сонгон шалгаруулах 

2.1.Тэтгэлэг горилогч дэвшүүлж буй төслөө  2 хувь үйлдэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийн хамт тухайн оны 03 дугаар сарын 01-ний дотор Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 

2.2.Төсөл нь дараах бүтэцтэй байна: 

  • Төслийн нэр;

  • Төслийн гүйцэтгэгчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;

  • Төслийн хугацаа (эхлэх, дуусах он, сар);

  • Төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага;

  • Төслийн эцсийн үр дүн;

  • Төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал;

  • Төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол;

  • Төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);

  • Төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, холбогдох бусад материал;

 2.3.Төслийн сонгон шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан ажлын хэсэг  гүйцэтгэнэ.  Ажлын хэсэг  мэргэжлийн эрдэмтдийн төлөөллийг  оролцуулсан 10 хүртлэх хүний  бүрэлдэхүүнтэй байна.

2.4.    Тэтгэлгээр хэрэгжүүлэх төслийг дараах шалгуур үзүүлэлтийг баримтлан шалгаруулна:   

           2.4.1.Төсөл гүйцэтгэгчийн онол, арга зүйн чадвар эзэмшсэн байдал,

           2.4.2. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, үр дүнг хэрэглээ болгох боломж,

           2.4.3. Төслөөр бий болох үр дүнгийн зах зээлд өрсөлдөх чадвар,

           2.4.4. Төслийн үр дүнг ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал.

2.5.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тэтгэлэг  олгох шийдвэрийг  Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.   

Гурав. Төслийг санхүүжүүлэх,  гэрээлэх

3.1.  Төслийн санхүүжилтийг  Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид Сан гэх)-хариуцна.   Санхүүжилтийн эх үүсвэр нь  улсын төсвийн болон Сангийн өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

3.2. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд эхний жилийн ажлын гүйцэтгэлийг  үндэслэн дараа жилийн санхүүжилтийг  олгоно.  

3.3. Төслийн гүйцэтгэгч тэтгэлгийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг Сантай байгуулна. Гэрээнд санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана.  

3.4. Төслийн үр дүнд бий болсон оюуны өмчийн эзэмшилтийн асуудлыг "Патентийн тухай" болон "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулиар зохицуулна.   

3.5. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Сан үлдээж, төслийн үр дүнг тайлагнасан тухай дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.

Дөрөв. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тайлагнах 

4.1.Төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэл, санхүүжилтэд Сан хяналт тавьж ажиллана. 

4.2.Гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан гэрээний биелэлтийн  талаарх тайлангаа гэрээнд заасны  дагуу бичиж тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгнө.                       

Холбоо барих утас: 263181    

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 1 цаг 1 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 23 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 32 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 40 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 52 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 1 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 2 цаг 4 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 2 цаг 8 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 2 цаг 12 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 47 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top