x

“Голомтын төгөл” аяны хүрээнд 247 гацуур мод тарилаа

Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус аянд Голомт банкны бүх салбар нэгж, тооцооны төвийн ажилтан, албан хаагчид оролцож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 247 ширхэг гацуур мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.

2021.05.27-оос 2021.06.05-ны өдрүүдэд үргэлжилсэн мод тарих энэхүү арга хэмжээнд Голомт банкны 740 гаруй ажилтнаас гадна Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөлөл оролцсон юм. “Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатай тус аянаар дамжуулан банкны нийт ажилтнууд болон залуусын оролцоог идэвхжүүлж, тогтвортой санхүүжилтэд оруулах тэдний хувь нэмрийг нэмэгдүүлснээр Монголын анхны гацуур модон төглийг байгуулж, жил бүр мод нэмж тарин төглөө баяжуулахыг зорьж байна. Гацуур мод нь хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг шилмүүст ургамал юм. Мөн өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан аажмаар ургадаг ч бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой.

Мод тарих нь мэдээж чухал боловч тарьж суулгасан модоо арчилж ургуулах, нөхөн сэргээхэд анхаарах нь ч ихээхэн ач холбогдолтой билээ. Иймд Голомт банкны хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэргэжлийн баг, ажилтнуудтай хамтран модыг стандартын дагуу зөв тарих арга техникт суралцан тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар зөвлөмжийг авч, байгаль орчноо хайрлан хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцлоо. Өнгөрсөн жилийн хувьд Голомт банкны ажилтнууд 250 ширхэг мод тарьж ургуулсан бол ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт 500 орчим гацуур мод тарин эх дэлхийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулаад байна.

Голомт банкнаас байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ үнэлж баршгүй өв хөрөнгө болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв арчлан ургуулахыг уриалж байна.

iСанал болгох
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 17 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 21 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 23 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 56 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 13 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 32 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 19 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 40 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 49 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 58 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 10 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 18 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 22 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 26 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 5 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top