x

Зургаадугаар сарын 15-н хүртэл ЗАГАС БАРИХЫГ хуулиар хориглодог!

Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай.

Нэг загасаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.

Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай. Иргэн та загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй юм.

Амьтны тухай хуулинд:

  • хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл,

  • Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл,

  • Омоль загасыг наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл,

  • цагаан зарам загасыг есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.

Монголд хавар-зун, намар-өвөл түрсээ шахдаг зүйлүүд тархана. Хавар дөрвөн сараас 3 настай цурхай загас, усны температур 3-60С хүрэхэд гүехэн устай, элсэрхэг хурдас бүхий ургамалтай хэсгээр 74,000-236,500 ширхэг түрс шахна. Зэвэг загас 6-7 наснаас үржилд орж усны температур 6-120С хүрэхэд голын харгиа, хайрга чулуун дээр 2,300-7,700 ширхэг түрс, хадран загас усны температур 4-60С-д харгиатай хэсгийн чулуун дээр 2,000-18,000 ш түрс гаргана.

Хилэм загас найман наснаасаа боловсорч гүйцэх бөгөөд тавдугаар сард голын усны температур 9-150С болоход элсэрхэг хурдсанд 88,800-636,000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа эхлэн голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 100С хүрэхэд 8,500-30,000 ш түрс шахна. Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаандалбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загаснууд 2-5 насандаа үржилд орж 10,000-300,000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-250С болох үед шахна. Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.

Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас хоёр наснаас бэлгэ боловсорч намар наймдугаар сараас өвөл нэгдүгээр сард, усны температур 12-1.40С болж буурахад 5,000-98,000 ширхэг түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-10С-д 20,000-350,000 ширхэг түрс шахдаг. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биеэн дээр мөнгөлөг товгор үүсч, сэлүүрүүдийн толбо тодорно.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 16 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 19 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 22 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 54 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 11 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 30 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 17 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 39 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 48 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 57 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 8 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 17 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 20 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 25 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 3 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top