x

Далавч нь гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар тэнхэрсэн борцгор хотон шувуу Хар-Ус нуурандаа буцаж иржээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.  

Уг шувууны талаар өгүүлбэл, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Хар-Ус нуурын хаяа Шувуун цуглаанд нисэж чадахгүй хотон шувуу байна гэсэн мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж хотон шувуу олсон байна. Хотон шувуунд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй, харин гаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байв. Улмаар Хамгаалалтын захиргааныхан ярилцаж уг шувууг экологич мэргэжилтэй Ц.Ганболдоор асруулахаар болсон байна.

Тэрбээр өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай нэгэн юм. Ц.Ганболд "Саяхан байгальд нь тавьсан хотонг маань “Азбаяр” гэдэг юм. Миний хувьд урьд нь буюу 2018 онд бас нэг шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн.

Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа. Баруун далавч нь өнгөрсөн оны долоо эсвэл наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачаад рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн.

Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой гэсэн. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байна. Харин “Азхүү”-гийн хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон билээ.

Урьд нь “Азхүү”-г шууд сүрэгт нь нийлүүлсэн. Харин “Азбаяр” маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Бас хянах зорилгоор автомат камер тавьсан байгаа" гэсэн юм.

Сонирхуулахад, борцгор хотон нь олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд байдаг нэн ховор шувуу юм.

Борцгор хотон манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууруудад тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууруудад цөөн тоогоор үржих болсон. Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн нэг чухал нутаг юм. Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 байгаа гэж судлаачид үнэлсэн байдаг ажээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 16 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 20 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 23 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 55 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 12 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 31 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 18 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 40 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 49 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 57 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 9 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 18 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 21 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 26 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 4 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top