x

Өсвөрийн парламент “Оюу форум” болно

Улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болсон нийт хүүхэд, залуус, өсвөр үеийнхэнд зориулж Монголд анх удаа “Оюу Форум” нээлттэй чуулган тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Оюу Форумыг зохион байгуулагч Өсвөрийн Парламент нь нийгэм дэх залуусын оролцоог дэмжин, Монгол Улсын хүүхэд, залуусын хөгжилд томоохон хөрөнгө оруулах шинэлэг санаа бүхий чуулганыг зохион байгуулж байгаа билээ. 

Уг форум нь бусад үйл ажиллагаатай харьцуулбал илүү өргөн цар хүрээг хамарсан гэдгээрээ онцлог юм. Оюу Форум-аар залуучуудын анхаарал хандуулах шаардлагатай чухал  асуудлуудыг хэлэлцэн шийдлүүдийг гаргаж, бодлогын зөвлөмж хүргүүлэх зорилготой ба 7 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах юм. Нийт 1,200 гаруй хүүхэд, залуучуудыг нэгтгэсэн гурван өдөр үргэлжлэх энэхүү форум нь жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Чуулганаар нэгдсэн болон салбар хуралдаанууд хуралдаж нээлттэй хэлэлцүүлэг, форумаар хэлэлцэж зөвшилцсөн асуудлуудыг баталгаажуулах арга хэмжээ, илтгэл, уулзалтуудаас бүрдэх ба форумын хэлэлцэх сэдвүүд нь нийтийг хамарсан, хэлэлцүүлэх нэн шаардлага бүхий, Монгол Улсын хөгжилд дэвшилд эерэгээр нөлөөлөх, хүүхэд, залуучуудыг чадваржуулахад анхаарсан дараах сэдвүүдээр хэлэлцэнэ.

Форумаар хэлэлцэх сэдэв:

  • Нэгдсэн хуралдааны сэдвүүд:

  1. Монгол Улс дахь Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтээн байгуулалт ба эдийн засгийн эрчимтэй өсөлт

  2. Хүрээлэн буй орчин ба эрүүл мэнд

  3. Хувь хүний хөгжлийн үндэс – Боловсролын чанар ба хүртээмжтэй байдал

  4. Startup буюу гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх нь

  • Салбар хуралдааны сэдвүүд:

  1. Ёс зүйтэй иргэд

  2. Даяаршиж буй нийгэмд Монгол өв соёлоо хадгалж үлдэх нь

  3. Хиймэл оюун ухааныг Монгол Улсад хөгжүүлэх нь

Уг сэдвүүдээр салбар бүрийн манлайлагчид хүрэлцэн ирж хэлэлцүүлэг өрнүүлэх ба томоохон зочид төлөөлөгчид ч мөн уригдсан. Хэлэлцэх сэдвийн дагуу дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо хуваалцахыг  хүссэн залуус бүхэнд нээлттэй. Бүртгэл 6 дугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ. 

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • 15 болон түүнээс дээш настай байх

  • Чуулганд оролцох хүсэл эрмэлзэлтэй байх

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөрийн Парламент-Youth Parliament фэйсбүүк хуудаснаас авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 50 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 11 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 20 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 29 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 41 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 49 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 53 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 57 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 2 цаг 1 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 36 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top