x

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудыг нэмж байгуулахаар боллоо

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд өгч байв.

УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанд гаргасан тус шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, өнөөдөр Шадар сайд Одон орон, геофизикийн хүрээлэнд ажилласан байна.

Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Газар хөдлөлтийн зарлан мэдээлэх төвийн цагийн серверийн үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээлэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээлэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.

Шадар сайд зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээлэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 16 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 20 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 23 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 55 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 12 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 31 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 18 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 40 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 49 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 57 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 9 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 17 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 21 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 25 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 4 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top