x

Нийслэлийн ногоон бүсэд 276 алба хаагч, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна

Улсын Онцгой комиссын 2021 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны  “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/256 дугаар “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг гаргуулан дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд үүрэг, чиглэл өгч, дүүргүүдийн Онцгой комиссын албан даалгавар, Засаг дарга нарын захирамжийг гаргуулж, ногоон бүсэд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж эхлүүлээд байна.

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газарт Ой, хээрийн түймрийн шуурхай штаб байгуулан, хариуцлагатай жижүүр томилон хөдөлгөөнт эргүүлүүдийг удирдлагаар ханган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2021 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага мэдээлэл ирснийг Гал түймэр унтраах, Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлсэн.

Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед  асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 15 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 19 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 21 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 54 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 11 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 30 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 17 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 38 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 47 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 56 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 8 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 16 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 20 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 24 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 3 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top