x

Л.Энх-Амгалан: АНУ-ын дотоодын сургалтын төлбөрийн нөхцөлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмуудыг хийсэн

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмуудыг хийсэн талаар мэдээллээ.

Тэрээр "Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт гурван төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420,000 оюутанд зээл олгосон байна. Нийт 880 тэрбум төгрөг төрөөс зарцуулсан байна. Зөвхөн 2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5.8 тэрбум, магистр, докторын сургалтын 46 оюутанд 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Түрүүн нэг хүн ярилаа. 10,000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.

Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авлигатай тэмцэх газраар шалгуулая. Боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтлана.

Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцөлөөр монгол оюутнуудаа сургах эхний алхамуудыг хийсэн.

АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30,000-40,000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын Засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 5,000-10,000 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 2 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 6 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 9 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top