x

Жишиг жорлонг Хөвсгөл нуурын орчимд байгуулжээ

Байгалийн үзэсгэлэнт бүх газрууд тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Гэвч тэнд хүссэн хэн боловч жуулчны бааз нэртэй хэдэн гэр, нүхэн жорлон барьчхаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэж ярьдаг. Энэ нь манайхан жуулчдаа зэрэглэж мэддэггүйтэй холбоотой. Мэдээж өндөр зэрэглэлийн жуулчид тансаг баазад буудаллаж өндөр үнэ төлөх нь тодорхой. Дундаж зэрэглэлтэй жуулчид мөн л ялгаагүй өндөр зэрэглэлийн хэмжээний жуулчидтай адил зүйл шаардахгүй ч тэд цэвэрхэн тохилог жорлон шаардана.

Хүний анхдагч хэрэглээ бие засах газар гэдэг. Хөгжингүй орнуудад жорлонгийн өрөө бусад өрөөнөөс илүү том, тав тухтай, үнэргүй, гэрэлтэй, амарч тухлах боломжтой байдаг. Тав тухтай  байх тусам тэдэнд сайхан мэдрэмж үлддэг. Тэр мэдрэмжээрээ дахин ирэх хүсэл нь төрдөг. Гэтэл манай улс, жорлон хөгжлийн анхдагч гэдгийг анхаарахгүй явсаар XXI зуунтай золгосон. БОАЖЯ, Ногоон хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд бусад улс оронд хэрэглэгддэг төрөл бүрийн жорлонгийн технологи, стандарт танилцуулж санал болгож эхэлсэн нь сайшаалтай. Мэдээж ус татдаг жорлонг хүн бүхэн мэднэ.

Гэхдээ байгалийн нөөц болсон усаа хэмнэх, хайрлах хэрэгтэйг ундны усны гачигдалд орсон улс орон сануулсаар байна. Манай улсын цэвэр усны 70 хувь, дэлхийн цэвэр усны нэг хувийг эзэлдэг Хөвсгөл нуурын эко системийг хамгаалж, тусгай хамгаалалттай газар нутаг эко  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам, дэд бүтцээс илүүтэй стандартад нийцсэн  ариун цэврийн  байгууламж нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болж буй.

Тусгай хамгаалалттай газар нутагт өргөн ашиглагддаг усны хэрэглээ бага, хуурай аргын технологид суурилсан хөрсөнд нэвчдэггүй жорлонгийн дөрвөн загварыг Ядуурлыг бууруулах Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ, Азийн Хөгжлийн банктай хамтран Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор таван сум, нэг тосгонд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд барьж байгуулсан байна.

Шинэ технологоор дөрвөн загварын 50 ариун цэврийн байгууламж байгуулав.

 

Жуулчны бааз, нийтийн отоглох, буудаллах цэгүүдэд тохирох технологи

Дээвэр, кабин, суурь, шатнаас бүрдэх дөрвөн хэсэгтэй, салгаж угсардаг загвар

Өрхийн хэрэгцээнд

Хөвсгөлийн ихэнх жуулчны баазууд соруулдаг жорлонтой. Соруулахдаа их хэмжээний ус татаж соруулдаг. Өөрөөр хэлбэл, нэг септик танк буюу ёнкосонд бүх хаягдал саарал ус, жорлонгийн бохироо хольчихдог.Бохироо соруулж Хатгал тосгоны цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Харин шинэ загварын соруулдаг жорлон нь ус бага хэрэглэдэг, хуурай технологитой ариун цэврийн байгууламж ажээ.Уламжлалт нүхэн жорлонтой харьцуулахад өртөг өндөр боловч ашиглалтын даац сайтай учир аялагч жуулчид ихээр ирдэг газруудад байршуулан төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Суултуур болгоны доор соруулдаг септик танктай. Ашиглахын өмнө бага зэрэг ус хийнэ. Септик танк дүүрэнгүүт сольж авдаг бохир нь хөрсөнд шингэдэггүй. Энэ загварын жорлонг АНУ-ын Тусгай хамгаалалтай газарт ашигладаг. Эхний энэ загварыг усан зогсоолд байрлуулсан байна. Дараагийн загвар нь өтгөн шингэнийг ялгаж, хуурайшуулах шийдэлтэй жорлон. Энэ жорлон нь салхи, нарны илчийн тусламжтайгаар ялгадсыг хатаадаг. Ус хэрэглэдэггүй. Модны үртэс хэрэглэдэг. Суурь нь хоёр хэсэгт хуваагдах бөгөөд нэг талыг нь ашиглаж байхад нөгөө талд хуримтлагдсан лаг хатаж хуурайшиж байхаар, агаарыг сордог хоолой хийж өгснөөрөө онцлогтой.

Жуулчны бааз, нийтийн отоглох цэгүүд, өрхийн хэрэгцээнд нийтдээ 24-ийг байршуулсан байна. Мөн зөөврийн буюу шилжүүлдэг жорлон бас нэг загвар. Ихэнхдээ хөнгөн хуванцар материалаар хийдэг. Агааржуулалт, суултуурын нүх, ялгадсыг суллах зориулалт бүхий таглаатай цул бие хэсэг, зөөврийн суултуур гэсэн хэсгүүдээс бүрддэг. Савыг зөөж тээвэрлэх боломжтойгоос гадна битүү тул бохир хөрсөнд нэвчихгүй. Мөсний баяр зэрэг эвэнт арга хэмжээний үеэр зөөж хэрэглэсэн байна. Зөөвөрлөдөг жорлонг төслийн хүрээнд 14-ийг хийж дээрх газруудад байрлуулжээ. Харин агааржуулагчтай, сайжруулсан жорлонгийн загвар нь нүхэн жорлонгийн сайжруулсан хувилбар юм.

Уг жорлонг усны эх үүсвэрээс хол, жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг сум, суурин газрын төрийн үйлчилгээний газрууд, соёлын төв, алслагдсан газар нутагт жуулчдын түр буудаллах газарт ашиглана. Төслийн хүрээнд нийт дөрвөн загварын 50 жорлон хийж байрлуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Цаашдаа жорлонгоо зөв ашиглаж, амьдралын эерэг дадалд суралцах, улмаар жорлонгоо төлбөртэй болгох аргад тө­сөлд хамрагдсан иргэд суралцаж байгаа юм байна.

Тус төслийн удирдагч Т.Эрдэнэжаргал “Байгаль ор­чинд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн технологи ” сэдэвт нөлөөллийн сургалтыг төслөөс нутгийн иргэд, хог хаягдлын бүлгийн ахлагчид, байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, сургуулийн “Эко” клубын хүүхдүүд, төгсөх ангийн сурагчдын дунд үе шаттайгаар зохион байгуулж байна. Сургалтаар жорлонгоо өөрчлөх хэрэгтэй гэсэн сэтгэлгээ иргэдийн дунд идэвхжиж загварын дагуу жорлон хийхээр болсон” гэж байлаа.

Аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт тавьж буй Хөвсгөл аймгийнхан ийнхүү бусад газруудад жишиг болох жорлонгийн шийдэл, загварыг амжилттай хэрэгжүүлжээ. Жуулчид эргэж ирэхэд зам харгуй муу байх нь нэг их  нөлөөлдөггүй. Харин  жорлон нь  тав тухтай, цэвэрхэн, түүх соёл, үнэт зүйлээ дээдэлж  ард түмэн нь аз жаргалтай байвал жуулчид ирсээр л байдаг гэж брэнд хөгжүүлэлтийн мэргэжилтэн ярьж байв. Эдгээр ариун цэврийн байгууламжийг “Бэст Авто Тюнинг” компани хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top