x

Л.Энх-Амгалан: Танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ЕБС-ийн танхимын хичээлийг Гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Тэрээр "Хоёрдугаар сарын 1-нээс ЕБС-ийн хичээл эхэлж байгаа. Танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлье гэж бодож байгаа.

Гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, энэ сард хүйтэн байх юм байна. Отроор явж байгаа малчдын 20 мянга орчим хүүхэд бий. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний оргил үе нь хоёрдугаар сард тохиодог. Гуравдугаарт, сар шинийн баярын үеэр хөл хорио тогтоох мэдээлэлтэй байна. Ийм гурван үндэслэл байгаа учраас бэлтгэлээ сайн хангаж байгаад гуравдугаар сарын 1-нээс анги, танхимаар хичээллэх зайлшгүй шаардлага байна.

Сурагчид маш их хоцрогдолтой байгаа. Нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой. Гэтэл өнгөрсөн онд 80 гаруй хоног цахим, теле хэлбэрээр хичээллэснээс болоод нийт сурагчийн 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна.

Миний бас нэг санаа зовж байгаа зүйл бол цахим, теле хичээл орж байх үеэр 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, интернэтийн сүлжээгүй газарт байна. Улаанбаатар хотод гэхэд гэр нь цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байна гэдэг судалгаа бий. Тэдгээр өрхийн хүүхдүүдэд анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа.

Ковид-19-ийн өндөр дэглэмтэй байгаа дэлхийн 130-аад улс орон ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ явуулж байгаа юм билээ.

Тиймээс миний УОК-т илэрхийлсэн байр суурь, цаашлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бол гуравдугаар сарын 1-н гэхэд улс даяар танхимын хичээлийг явуулна.

Нийслэл дээр санаа зовоож байгаа нэг зүйл бий. Тэр нь юу гэхээр зарим сургуулийг PCR шинжилгээ авах төв болгочихсон байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс өмнө ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шийднэ. Мөн нийслэлд хичээл эхлүүлэх асуудлаар хотын даргатай энэ баасан гаригт уулзаж, тодорхой шийдлүүд гаргана" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 2 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 6 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 10 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top