x

Хоёрдугаар улирлын хичээл 2-р сарын 1-нд цахим болон теле хэлбэрээр эхэлнэ

БШУЯ-ны Бага, Дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир мэдээлэл хийлээ. 

2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ба цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж хичээлийг цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар болжээ. 

О.Ням-Очир "Ковид-19 цар тахлын тархалт, нөхцөл байдлыг харгалзан Хоёр, Гуравдугаар сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна.

Мөн ойрын цаг агаарын нөхцөл байдал их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал тул уг шийдвэрийг гаргасан. 

Түүнчлэн, өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа ба цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхдүүд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. 

Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан ба танхимаар эхлүүлэхийг 16 хувь нь дэмжиж, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлээч гэсэн нь 20 хувь гээд нийт хүүхдүүдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн.

Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлнэ. 

Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс байх уу, хоёрдугаар сарын 15-наас уу гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 2 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 6 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 10 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top