x

Сэжигтэй гүйлгээг мэдээлээгүй бол тусгай зөвшөөрөлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

Санхүүгийн зохицуулах хорооноос улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг таниулах сургалтад өнөөдөр даатгалын салбарын компаниудын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтаар тус салбарынханд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрхэн сэргийлэх арга хэлбэрүүд болон хүлээлгэх үүрэг хариуцлагын талаар хуулийн шинэчилсэн заалтуудын хамт хэлж өгсөн юм. Мөн Даатгалын компаниуд энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дотоод хяналтаа сайжруулах, тогтмол сургалт явуулах, комплаенсийн ажилтан томилж ажиллуулах юм уу, нэгж байгуулах шаардлагатайг хөндлөө.

Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат сургалтын үеэр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулж, саарал жагсаалтад орохгүй байх нь улсын хэмжээний санхүүгийн зах зээлийн нэн чухал асуудал болоод байгааг онцолж, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой ач холбогдол өгч, идэвхитэй ажиллахыг салбарынхандаа хүслээ. Мөн байгууллагуудад комплаенсийн ажилтныг даруй сургах, зохицуулалтын журмаа батлуулах, харилцагчаа таньж мэдэх болон НҮБ-ээс хориг тогтоосон улс орны харилцагчидтай холбогдохгүй байх, мэдсэн тохиолдолд даруй санхүүгийн мэдээллийн албанд мэдээллээ өгч байхыг тэрээр сануулаад, эдгээрийг хангаагүй тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

Сургалтад хамрагдсан оролцогчид гадаад дахь харилцагчийг таньж мэдэхэд хамгийн хүндрэлтэй байдгийг дурдаад сэжигтэй гүйлгээг мэдээлснээр харилцагчид нь ямар нэг санхүүгийн саад учирсан тохиолдолд байгууллагад эргээд ямар нэг хариуцлага хүлээлгэх эрх зүйн заалттай эсэхийг лавлаж байсан юм. Гэвч хуулиндаа сэжигтэй гүйлгээг Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй гэж заасан тул ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хороо 2018 онд зохицуулалттай байгууллагууддаа мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах бол 2019 оноос хяналт тавьж, шалгалт явуулна гэдгээ өнөөдрийн сургалтын төгсгөлд онцолсон юм.

Эх сурвалж: СЗХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top