x

“Талын салхи-2018” олон улсын мото наадам маргааш болно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.  

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ-аас 50, БНХАУ-аас 50 мото тамирчид оролцоно. Наадам маань жилээс жилд өргөжин олон улсын чанартай болж байгаа. Цаашид Ази тивд томоохон мото наадам болон өргөжих боломжтой" гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадад оролцох юм байна.

Энэ талаар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын гишүүн Б.Болдбаатар "Талын салхи 2018" олон улсын мото наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоцикл унаж цуваанд явах болсон нь том онцлог болж байна. 

Миний мэдэхээр энэ нь дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх нь.  Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан" гэв.

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна. 

д/д

Хугацаа

Зохион байгуулагдах арга хэмжээ

 

2018 оны 06-р сарын 09-ний хөтөлбөр

1

09:00-10:30

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларах

2

10:30-11:00

Нээлтийн арга хэмжээ /Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн удирдлагууд оролцоно/

3

11:00-11:30

Урлагийн тоглолт

4

 

11:30-14:00

Мото сонирхогчдын парад

/Сүхбаатарын талбайг нар зөв тойрно. Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш төв замаараа явж, “Саппоро” худалдааны төв, 3,4 дүгээр хороолол руу өгсөж, “Минж Плаза”-гийн уулзвараар уруудан Баруун 4 зам, төв замаараа явсаар Офицерүүдийн ордон, Баянзүрхийн товчоо, Тэрэлж дэх “Мондэ” амралтыг газар хүртэл явна/

5

13:00-13:20

Тэрэлж дэх “Мондэ” амралтын газрын талбайд оролцогч клубууд байрлана

6

13:20-14:00

Өдрийн хоол

7

14:00-14:20

 

“Мондэ” төвд арга хэмжээ үргэлжилнэ

/Хөтлөгч наадмын тухай товч танилцуулна. Нээлтэд нийслэлийн төлөөлөл оролцоно/

8

14:20-14:40

entertainment хөтөлбөр /Аравт хамтлаг/

9

14:40-15:00

Оролцогч клубуудын танилцуулга

10

15:00-16:00

Үзүүлбэрүүд: /Шилдэг custom, хамгийн холоос ирсэн, гадаадаас ирсэн /ОХУ, БНХАУ, Герман, Энэтхэг/, Хүндэт зочид, Fan-үүдийн тэмцээн, Drift мэндчилгээнүүд/

11

16:00-16:30

Мото уран жолоодлого

12

16:30-17:00

Хүндэд зочид, ахмад мото спорт тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ

13

17:00-17:30

Наадамд оролцсон клубуудэд батламж гардуулах

14

17:30-18:00

“Мото Мисс”, “Мистер” шалгаруулах тэмцээн

15

18:00-21.00

Еntertainment хөтөлбөр

/”Харанга” хамтлаг, Харангын Лхагва, “Жонон” хамтлаг, “Хурд” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Булсара” хамтлаг, “Аравт” хамтлаг, “Empire” хамтлаг, “Аадар” хамтлаг, “Lord” хамтлаг, “Rec on”, “Ice Top”, “Digital”, “Click click boom”, “Rapper Gee”, “Rapper Desant”, “Rapper NMN”, дуучин “Gang”, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд/

16

14:00-21:00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

2018 оны 06-р сарын 10-ны өдрийн хөтөлбөр

17

10.00-14.00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

18

14.00-15.00

Хаалтын арга хэмжээ /

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 11 цаг 43 мин Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр 22 цаг 14 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Өчигдөр 20 цаг 23 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав Өчигдөр 19 цаг 47 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв Өчигдөр 19 цаг 18 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно Өчигдөр 18 цаг 23 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ Өчигдөр 18 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна Өчигдөр 18 цаг 21 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй Өчигдөр 18 цаг 19 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ Өчигдөр 18 цаг 15 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Өчигдөр 18 цаг 15 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана Өчигдөр 18 цаг 13 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ Өчигдөр 18 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ Өчигдөр 16 цаг 58 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Өчигдөр 15 цаг 42 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив Өчигдөр 15 цаг 19 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо Өчигдөр 15 цаг 18 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав Өчигдөр 15 цаг 17 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно Өчигдөр 15 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд ...
Top