x

Гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн шав тавилаа

Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо.

Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв” баригдах юм.

Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах юм.

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэлсэн үгэндээ “Гэр хорооллын дэд бүтцийн төв нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой ийм байдлаар амьдарч ирлээ. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх, нөхцөл байдалд шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Тиймээс амьдралын энэ хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлог юм” гэлээ.

Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг баталсан. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ.

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ. Энэхүү “Дэд бүтцийн төв” нь иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай орчинд амьдрах боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top