x

Энэ зун Бээжин-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялуулна

“УБТЗ” ХНН Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг өчигдрөөс аялуулж эхэллээ. 1986 оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг аялуулж эхэлсэн бөгөөд тус хоёр улсын төмөр замууд нь олон улсын протоколын дагуу жилийн хугацаатай ээлжлэн хоёр улсынхаа нийслэл рүү шууд аялуулдаг юм.

Энэ жилийн хувьд УБТЗ-ын галт тэрэг бүтэн жилийн хугацаанд хоёр улсын нийслэл рүү аялна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Монгол, Монголоор дамжин ОХУ, Европыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь энэ чиглэлийн шууд галт тэрэгний ачааллыг бүрэн дүүрэн ашиглаж байна.

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьж буй галт тэрэг нь 85 хувийн зорчигч дүүргэлттэй, 10 жилд нэг удаа ордог ээлжит засвартаа ороод анхны аялалаа хийж буйгаараа онцлог юм. Анхны аялал гэхэд зорчигч, үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь цаашид энэ тоо улам бүр нэмэгдэх боломжтойг харуулж байна. Ингэснээр зорчигчдын ая тухыг хангасан тохилог, найдвартай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болжээ.

Тус галт тэрэг нь био бие засах өрөө, агааржуулагч, телевиз гээд үйлчлүүлэгчдийн зорчих бүхий л нөхцөл бололцоог хангаснаас гадна бүрэлдэхүүндээ гурван люкс, есөн энгийн тасалгаат, ресторан, тээшийн вагон зэргийг багтаасан байв. Энэхүү галт тэргээр нийтдээ 372 зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятадын талаас нэмэгдэл галт тэрэг аялуулж байгаа гэнэ.

Энэ нь, БНХАУ-ын Бээжин хот руу долоо хоногт гурван удаа галт тэрэг аялах бололцоог олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх өдөр Улаанбаатар хотоос гарсан галт тэрэг маргааш өдөр нь Бээжин хотод очих бол бүтэн сайнд эргээд Улаанбаатарт ирэх юм. Энэ чиглэлийн зорчигчид нь монголын говь, хангай хосолсон нутгаар дайран өнгөрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж харах боломжтойгоос гадна Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн бүс нутгийн томоохон суурин газар, тулгуур өртөөдөөр зогсоод хөдлөх ажээ.

Дашрамд дурьдахад, УБТЗ-ын Тасалбарын төвийн хамт олон хоёр сарын өмнөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний мэдээллийг олон төрлийн суваг ашиглан зорчигчдод түгээсэн байна. Тэд зорчигчдийн тасалбар түгээлтийг хялбарчлах, үйлчлүүлэгчдэд амар байхаар тооцоолж, www.eticketubtz.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар тасалбар худалдаалж эхэлжээ. Мөн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгтэй өдрүүдэд ээлжийн кассир ажиллуулж, өглөө эрт галт тэрэг хөдлөхийн өмнө тасалбар бичиж байгаа гэнэ.  

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН        

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top