x

Р.Жигжид Япон улсын эзэн хааны “Мандах нар” одон хүртлээ

Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон хүртлээ. 

Түүний Монгол, Японы найрамдалт найрсаг харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү одонг Япон улсын Элчин сайдын өргөөнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаоко гардуулав.

Р.Жигжид нь Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд, Уул уурхайн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Монгол, Япон улсын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд одоо Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Р.Жигжид: Монгол, Японы харилцаанд оруулсан өчүүхэн хувь нэмрийг маань ийнхүү өндрөөр үнэлэн Япон улсын төрийн дээд шагналаар шагнаж байгаад туйлын баяртай байна. Миний бие 1980 онд Японы Засгийн газрын тэтгэлэгт анхны бакалаврын оюутны нэг болж Япон улсыг зорьсон цагаас хоёр орны харилцаанд ямар нэг хэлбэрээр оролцож ирсэн. Хэдийгээр хүйтэн дайны амаргүй цаг үед миний амьдралыг Япон оронтой холбож өгсөн ачтай буянтай олон хүн энд ирснийг хараад өөрийн эрхгүй талархах, хүндлэх сэтгэл төрж байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэний хувьд миний бие  Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн төлөө өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулахын төлөө өөрийн бүхий л бололцоог дайчлан ажиллах болно. Монгол, Японы хооронд улс төр, соёлын харилцаа өндөр түвшинд хөгжсөн. Гэвч хувийн хэвшил, эдийн засгийн хамтын ажиллагаа дутмаг байдаг. Тиймээс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг тэлэх, ялангуяа японы хөрөнгө оруулалтыг татах, Монгол, Японы хоорондын худалдааг нэмэгдүүлэх зэрэг бизнес чиглэлийн харилцааг илүү хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хүний хувьд илүү анхаарч бодитой хувь нэмэр оруулна” гэлээ.
Зураг
“Мандах нар” одон нь мандаж буй нарыг нарны илчтэй нь дүрсэлсэн загвартай бөгөөд дээд хэсэгт нь “Гүнж мод”-ны цэцэг навчийг дүрслэн илэрхийлсэн байдаг. Энэхүү одон нь одон медаль хэлбэрээр хүзүүндээ зүүх, одон тэмдгийн зориулалтаар энгэртээ зүүх, энгэрийн тэмдгийн зориулалтаар зүүх гэсэн хэлбэртэй байдаг аж.  Энэхүү одонг өмнө нь Монгол Улсын таван иргэн хүртэж байжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top