x

“Азийн Гран При”-гийн 11 ялагч их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор 6-р сарын 30-ны өдөр  зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:

Хогийг иргэд бид өөрсдөө тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм. Тиймээс бид хоггүй хотод амьдрахад иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан 5 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуучууд оролцуулж 54,02 тонн хог цэвэрлэсэн.

Энэ удаа бидний үйл ажиллагааг дэмжин “Азийн Гран При Мистер Олимпиа” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. Шилдэг тамирчин залуучууд маань нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудыг уриалан өөрсдөө хог цэвэрлэхэд гар бие оролцон үлгэр дуурайл үзүүлж байгаа нь сайшаалтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйнгээ хог түүх их цэвэрлэгээнд сайн дураараа оролцох залуучуудад нээлттэй байх болно”

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран залуучуудад болон нийгэмд хандсан олон сайхан үйл ажиллагаанудыг зохион байгууллаа. Тэр ажлуудын маань нэг  болох “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг бид дэмжин оролцож байна. Манай холбооны тив, дэлхийн аварга тамирчид, залуу тамирчид маань идэвхтэй оролцож байна. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны 5-р сарын 27-ны өдөр БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирсэн. Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль нийт 11 медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн болсон. Тэмцээний ялагчид бүгд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!”  их цэвэрлэгээнд оролцох юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top