x

Гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологийг ашиглах төлөвлөгөөтэй болно

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссоос “Сансрын технологийг гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжилд ашиглах төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгийн хуралдаан Тайланд улсын Бангкок хотноо 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 2-ны өдрүүдэд боллоо.

Тус хуралдаанд нийт 20 гаруй улсын төлөөлөгчид оролцож өөрсдийн улс оронд сансрын технологи (зайнаас тандан судлалын хиймэл дагуул, холбооны хиймэл дагуул)-ийн хэрэглээ, ашиглалт болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд ашиглаж буй туршлагаа танилцууллаа.

Хуралдааны үеэр Азийн улс орнуудаас хиймэл дагуул хөөргөсөн сансрын технологийн хэрэглээ чиглэлээр туршлагатай Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны агентлаг болон Япон, Солонгос, БНХАУ, Энэтхэг улсууд өөрсдийн хөөргөсөн хиймэл дагуулын мэдээг Ази, номхон далайн улс орны тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглуулах боломжтой гэдгийг онцолсон байна.

Мөн цаашид зайнаас тандан судлалын хиймэл дагуулын мэдээг улс орнууд хэрхэн солилцох, энэ чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг дахин боловсруулахаар тохиролцжээ.

    Уг хуралдаанд Монгол улсыг төлөөлж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга хошууч Д.Содномрагчаа оролцоод ирлээ. Тэрээр Монгол улсад ашиглагдаж байгаа сансрын технологийн хэрэглээ болон интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийн талаар  илтгэл танилцуулсан байна.

Мөн хуралдааны үеэр “Ази номхон далайн орнуудын тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологийг ашиглах төлөвлөгөөг хэлэлцэн “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн 17 зорилго, 78 зорилтод ажлыг хэлэлцэж сансрын технологийг ашиглах боломжтой нийт 41 зорилтуудыг сонгож тэдгээрийг хэрэгжүүлэхэд сансрын технологийг ашиглах үйл ажиллагааны төвлөгөөний төслийг боловсруулан ажилласан байна.

Онцгой байдлын байгууллагын хувьд ч гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг хөгжүүлэх, сансрын технологийг ашиглах талаар алба хаагчдыг мэргэшүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл
Top