x

“Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаан амжилттай боллоо

“Бяцхан зорчигчид ээлтэй автозам” сэдэвт гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. "Зориг сан" нь өнгөрсөн 15 жилийн турш "Залуу Манлайлал Хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь салбартаа идэвхтэй ажиллах, нийгэмд манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг шалгаруулан авч, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, манлайлах чадварыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөрийн хүрээнд шалгарсан залуучууд багт хуваагдаж, нийгэмд тустай бичил төслийн санаа гаргаж хэрэгжүүлдэг юм.

Энэ жилийн оролцогчдын “Зөрлөг” нөлөөллийн төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 14-30-ныг хүртэл 6-16 насны хүүхэд, сурагчдын дунд “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр энэ сарын 1-5-ны хооронд Шангри-Ла Моллд үзэсгэлэн гаргажээ.
Хүүхдүүдийн үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлээр дамжуулж, замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, эерэг хандлагыг уриалах, бусад хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, хүүхдийн баярын өдрийг бүтээлч, аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг гэр бүлд бий болгох зорилготой юм. 

Энэхүү уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирсэн ба бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрийг ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгээр шагнаж урамшуулжээ. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Петровис" ХХК хамтран ажилласан байна. Та бүхэн үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийн зургийг Зөрлөг төслийн багийн фейсбүүк хуудаснаас үзэх боломжтой.


"Амгалан" цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш, МУ-н гавьяат багш Н.Даваажав:

- Уралдаанд өөрийн олон шавь нараа бэлдэж оролцуулсанд баярлалаа. Уралдааны сэдвийг хүүхдүүд хэрхэн ойлгож, хүлээн авсан бэ. Тэд нар зургаа хэрхэн зурж байсан бэ?

- Би 43 дахь жилдээ зургийн дугуйлан удирдаж байна. Хүүхдийн ертөнц хүүхдийн бүтээл дотор амьдарч байгаа багш л даа. Тэтгэвэртээ гараад 8 жил болсон ч хүүхдүүдтэйгээ одоог хүртэл багшилсаар байна. Хүүхдүүдийн буянаар би 18 жилийн өмнө Монгол улсын гавьяат багш цол хүртсэн. "Амгалан" цогцолбор сургууль маань дэргэдээ 50 хүүхэдтэй дүрслэх урлагийн дугуйлантай. Энэ жилийн “Бяцхан зорчигчдод ээлтэй автозам” уралдааны удирдамжид найрсаг жолооч, найрсаг зорчигч, түгжрэлгүй зам мөн мөрөөдлийн зам гэх мэт олон сэдэв заасан байсан. Зохион байгуулагчид зүгээр л “Автозам” гэсэн сэдэв өгч болох байсан байх. Гэхдээ нэлээн зөв зохион байгуулалттайгаар бодож боловсруулж, сэдвийн ерөнхий чиглэлүүдийг тавьсан болов уу гэж анзаарсан. Сэдвүүдээ хүүхдүүдтэйгээ ярилцахад “Найрсаг жолооч”, “Түгжрэлгүй зам” сэдвүүдэд илүү сонирхолтой байсан. Зарим хүүхэд “Метро тавьчихвал их үнэтэй байхдаа...?”, хүүхдүүд маань хичээл тарах болон хичээлдээ ирэх үед түгжрэл ихтэй байдаг учир “Гүүрэн зам тавиулж болдог болов уу...?” гэх мэт асууж байсан. Ямартай ч ирэх жил энэхүү сайхан уралдаан маань дахин зарлагдаасай гэж бодож байна. Зохион байгуулагчдад их баярлалаа.

- Үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Хүүхдийн ертөнц бол өнгөн дотор умбаж, бялхаж байдаг. Тийм учраас хүүхдийн зураг том хүний зургаас эрс ялгаатай. Энэхүү үзэсгэлэнгийн зургууд бүхэлдээ тийм л байлаа. Агуулгын хувьд миний анзаарснаар 50 гаруй ялгаатай санаа гарсан байна. Зохион байгуулагчид 100 хүүхдэд бэлэг буюу шагнал өгсөн байна. Багш хүний хувьд мөн шавь нар маань ч тун баяртай байгаа. Жишээ нь, 600 гаруй хүүхдээс бүтээл ирүүлээд аравхан хүүхэд шагнавал ямар байхав. Хүүхдүүдийн ертөнц тун эмзэг шүү дээ. Ганц чихэр өгөхөд л тэд баярладаг биздээ. Хүүхдийн ертөнц өөрөө их содон юм. Миний найз МУГЖ н.Галмандахын “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол” гэдэг дуунд гардаг шиг нас ахих тусам бид буцаад хүүхэд болохыг мөрөөддөг. Өөрөөр хэлбэл хүүхдийн энэ агуу ертөнцийг бид биширч бас хүсдэг. Борооны нэгэн дусалд байгаль дэлхий багтдагийн адил бийрний нэгэн дусалд ертөнц бүхэлдээ багтдаг гэдэг шиг хүүхдийн ертөнц дотор бүхэл дэлхий багтдаг. Хүүхдийн  бийрэн дээр ертөнц, бүх дэлхий багтдаг.

Нийслэлийн 29-р тусгай сургуулийн багш Л.Дашдэндэв:

- Уралдаанд олон шавь нараа бэлдэж оролцуулсанд баярлалаа. Манай үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач? 

- "Зориг" Сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн "Зөрлөг" төслийн багийн зохион байгуулсан энэхүү “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаанд манай сургуулиас нийт 10 гаруй шавь маань оролцсон. Шавь нарыгаа эрүүл хүүхдүүдийн адил зурж, дүрслэх урлаг бүтээлгэхийн тулд амьдралынхаа 25 жилийг зарцуулжээ. Миний шавь нар төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Өнөөдрийн энэхүү гар зургийн уралдаанд явуулсан нийт 10 бүтээлээс шагналт байр эзэлсэнд баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн зургуудыг харахад хүүхдүүд тун авьяастай нь мэдэгдэж байна. Манай шавь нар ч эдгээр хүүхдээс дутах зүйлгүй авьяаслаг зуржээ. Би шавь нартаа үргэлж итгэдэг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг нь тохиолдуулан хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Мөн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч байна. 

Эх сурвалж: UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 49 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 11 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 20 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 28 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 40 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 49 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 52 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 57 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 2 цаг 0 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 35 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top