x

Улаанбаатар хот инновацийн төвтэй боллоо

Нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, залуучуудыг ажлын таатай орчноор дэмжих, инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бүрдүүлж инновацийн тогтолцоог бий болгох зорилго бүхий “Улаанбаатар инновацийн төв” үүдээ нээлээ.

Инновацийн төв байгуулагдаж байгаа нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих үр дүнтэй арга юм. Залуучуудыг шинэ санаа, инновациа бодитоор хэрэгжүүлэх, ажил хэрэг болоход тушаа болдог оффисын асуудлыг шийдэж байгаагаас гадна тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж, зөвлөгөө авах боломж олгож байгаагаараа энэ төв онцлог юм. 

1,500 м.кв тохижилт хийсэн тус төвийн нэг давхарт нь гарааны бизнесүүдийг бойжуулж, үйл ажиллагааг нь хурдасгах зорилготой оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөөтэй бөгөөд хоёрдугаар давхрыг оффис шаардлагатай хувь хүн, оюутнууд болон бизнес эрхлэгчдэд зориулжээ. 

“Улаанбаатар инновацийн төв” Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн иргэний танхимын байранд 4-12 хүний багтаамжтай 13 оффисын өрөөнд нийслэлд чухал шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилготой гарааны бизнесүүдийг шалгаруулан оруулах юм байна. 

Мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж буй өнөө үед Монгол Улсад анх удаа инновацийн төв байгуулагдаж байгаа нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн үр дүнтэй арга болж байгаа юм. Залуучуудыг шинэ санаа, инновациа бодитоор хэрэгжүүлэх, ажил хэрэг болоход тушаа болдог офиссын асуудлыг шийдэж байгаагаас гадна энэ төвөөр дамжуулан тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж, зөвөлгөө авах боломжийг олгож байгаа юм.

 

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ: 

-Энэ төвөөр дамжуулан гарааны компаниудыг бойжуулаад, бүтээгдэхүүнийг дотоодын болоод гадаад зах зээл гаргах зорилготой ажиллана. Манай залуучууд мэдээллийн технологийн чиглэлээр гадны зах зээл дээр гарч, хүрээгээ тэлж байна. Энэ чиглэл дээр бид инновацийн төвдөө анхны загвар турших орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон лаборатори бий болгосон. Мөн энэ төвөөр дамжуулан Монголдоо анх удаа технологийн биржийг нэвтрүүлэхээр шинжлэх ухааны технологийн биржтэй тохирчихоод байгаа” хэмээлээ.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

-Бид бодит байдал дээр төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг зүйлийг эндээс харж болж байна. Хотын зүгээс залуучуудаа дэмжиж байгаа сайн үлгэр дууриалал болж байна. Бид эдийн засгаа төрөлжүүлж, солонгруулъя гэж ярьдаг. Харин бодитоор төр засгаас ямар нэг ажил хийж байсангүй. Залуучуудаа дэмжиж бодит ажил болгож чадсан хотын дарга С.Батболд болон таны ажлын хамт олонд талархснаа илэрхийлж амжилт хүсье” гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо
Top