x

Дурсгалт газруудын хамгаалалтын зэргийг ахиулах шаардлагатай болжээ

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн Дорноговь аймагт ажиллалаа.

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан ой, Өлгий хийд, Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо богд, Сайншанд сумын нутаг дахь Хамрын хийд зэрэг байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцав.

Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл одоогоос 120 сая жилийн тэртээд буюу Юри болон Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний ховор тогтоц бүхий гайхамшигт газар боловч гадаад, дотоодын ашиг хонжоо хайгчдын тонуулд өртсөөр өдгөө 0,5 га талбайд үлджээ. Сүйхэнт уулыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан хэдий ч хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байж иржээ.

Мөн 1745 онд байгуулагдсан цагаасаа хүрээгээ тэлсээр арван дацан, мянган шавьтай болсон ч 1930-аад оны сүүлчээр сүйтгэгдсэн Өлгий хийдийн тууриар оров. Анхны хийдийн барилга байгууламж, лам нарын амьдрал, дэг журмыг илэрхийлэх хийдийн туурийг сэргээх ажил тус хийдийн унаган шавь нарын санаачилгаар 1990 оноос эхэлсэн хэдий ч номын дугана, цөөн суварга, гэр өргөө төдийхөн байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг байгаль, түүхийн дурсгалт газрууд олз омог хайгчдын гарт өртөж, өдрөөс өдөрт үнэт чанараа алдсаар байгаад харамсаж байна гээд өв соёлын гал голомт болсон эдгээр газруудын хамгаалалтын зэргийг ахиулж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр Өлгий хийд болон Сүйхэт уул хоорондоо 10 км зайтай. Мөн тэдний дунд нэн ховор тооройн төгөл бий. Эдгээр гурван газрын талбайг нийлүүлсэн томоохон талбайг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтэй байна. Гэхдээ Өлгий хийд орчмын хоёр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь бэрхшээл үүсгээд байна гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25 С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2026-10-25 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2026-10-25 Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2026-10-25 Петр Ян аварга цолоо хамгааллаа 2026-10-25 Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2026-10-25 Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2026-10-25 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо
Top